Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Австралиас нүүрс авахаа зогсоох чиглэлийг Хятадын компаниудад өгчээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Хятадын эрх баригчид өөрийн төрийн өмчит эрчим хүчний компаниудад Австралийн нүүрсийг авахаа зогсоох чиглэл өгсөн тухай S&P Platts түүхий эдийн зах зээлийн мэдээллийн суваг өчигдөр дамжуулжээ.

Уг мэдээлэл тарсны дараа өчигдөр Австралийн зах зээл дээр нүүрсний болон эрчим хүчний компаниудын хувьцааны ханш унасан байна. Тухайлбал тус улсын нүүрсний томоохон олборлогч Whitehaven-ий хувьцааны үнэ 6 гаруй хувиар унажээ.

S&P Platts нь Хятадын төрийн өмчит дөрвөн компанийн эх сурвалжаас мэдээлэл авсан байна. Тэдний өгсөн мэдээллээр аравдугаар сарын 9-нд Хятадын гаалийн ерөнхий газар Австралиас нүүрс импортлохоо даруй зогсоох чиглэлийг эдгээр компаниудад өгсөн гэнэ.

Австралийн засгийн газар одоогоор Хятадын талаас энэ тухай албан ёсны мэдэгдэл хүлээж аваагүй байгаа ажээ.

Австрали улс нь Хятадын хамгийн том нүүрс нийлүүлэгч бөгөөд жил бүр энэ экспортоос $14 тэрбумын орлого олдог байна. 2019 онд Австралийн коксжих нүүрсний нийлүүлэлт нэмэгдсэн нь Монголоос нүүрс нийлүүлэхэд тээвэр, дэд бүтцийн асуудал тулгарсантай холбоотой. “Харин одоо Монголын нийлүүлэлт жигдэрснээр хамгийн эхний хохирогч нь Австрали болж байна” гэж Commonwealth Bank-ийн түүхий эдийн шинжээч Вивек Дар ярьжээ.

 

Эх сурвалж: theage.com.au