Монгол Улсын Шадар сайд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр 240 км төмөр зам тавигдана.
Уг төмөр зам нь нэгдүгээр зэрэглэлийн гэдгээрээ онцлогтой. 16 гүүр, 126 хоолой, 8 малын гарцтайгаар баригдах юм. Одоогоор төсөлд 1,801 инженер, техникийн ажилтан болон ажилчид,770 гаруй машин механизм ажиллаж байна.
Төмөр зам баригдсанаар жилдээ 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлох боломжтой. Мөн ашиглалтад орсноор нийгэм,эдийн засагт олон эерэг үр нөлөөтэй юм.
Тухайлбал
Мөн Монгол Улсын төсөвт жилд 20-28 сая ам.долларын татвар төлөхөөс гадна 25 жилийн хугацаанд ойролцоогоор 1 тэрбум ам. долларыг Засгийн газарт төвлөрүүлж, эдийн засгийн өсөлтөд бодитойгоор дэмжлэг үзүүлэх юм.
Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба