Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: 2020 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшиж буй 17,149 хүн

A.Жаргал
2020 оны 10 сарын 13
iKon.MN

iKon.mn орон нутгийн сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бэлтгэн хүргэж байна. 

Сонгогч та "ИТХ-2020" цэс рүү орж, өөрийн оршин суугаа баг, хороогоо сонгоод тухайн тойрог дахь нэр дэвшигч болон сонголт хийх мандатын тоог тодорхой харах боломжтойгоос гадна аймаг, нийслэл, сум, дүүргийн тойргоо шууд сонгон харж болно.

 

Энэ удаагийн сонгуульд иргэд хоёр сонголт хийх хэрэгтэй болж буй. Тодруулбал, Улаанбаатар хотын иргэд Нийслэлийн ИТХ болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох бол орон нутгийн иргэд аймгийн болон сумын төлөөлөгчийг сонгох юм. 

2020 оны орон нутгийн сонгуульд 12 нам, эвслийн болон бие даан нийт 17,149 нэр дэвшигч өрсөлдөж байна. 

  1. АРДЧИЛАЛ ШИНЭЧЛЭЛИЙН НАМ - 64
  2. АРДЧИЛСАН НАМ - 7869
  3. БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧ - 306
  4. ДЭЛХИЙН МОНГОЛЧУУД НАМ - 3
  5. ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМ - 5
  6. МОНГОЛ АРДЫН НАМ - 8160
  7. МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ - 502
  8. МОНГОЛЫН НОГООН НАМ - 7
  9. САХИГТУН! ҮНДСЭН ХУУЛИЙН 19 ЭВСЭЛ - 7
  10. ҮНЭН БА ЗӨВ НАМ - 1
  11. ХӨДӨЛМӨРИЙН ҮНДЭСНИЙ НАМ - 118
  12. ШУДАРГА ИРГЭДИЙН НЭГДСЭН ЭВСЭЛ НАМ - 107