Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Цэргийн төв эмнэлэгт гадаадаас ирсэн 800 гаруй энгийн иргэн, 200 гаруй энхийг сахиулагчийг хүлээн авч, тусгаарласан"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд Цэргийн төв эмнэлгийн эмнэл зүй эрхэлсэн орлогч дарга Р.Баянмөнх оролцож мэдээлэл өглөө.

Тэрбээр “Цэргийн төв эмнэлэг COVID-19 халдварын үед урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах болон ажиглалт, хяналт, тусгаарлалт, эмнэлгийн тусламж үйлчилгээ гэсэн гурван үндсэн чиглэлээр ажиллаж байна.

Энэ хүрээнд эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эмнэлгийн нийт бүрэлдэхүүний зарлан мэдээлэх бүдүүвчийг шинэчлэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл болон лабораторийн урвалж, ариутгалын бодисын нөөцийг бүрдүүлсэн.

Мөн бэлэн байдлыг хангах ажиллах чиглэлээр Эрүүл мэндийн яам, УОК-оос гаргасан халдвараас сэргийлэх зөвлөмжүүдийг бүх эмч, эмнэлгийн мэргэжилтнээр судлуулж, шинэ коронавирусийн үед ажиллах, тусгаарлах тасгуудын ажиллах журам, эрчимт эмчилгээний тасгийн ажиллаж журам болоод хүлээн авах, яаралтай тусламжийн ажиллах журмуудыг боловсруулан нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургасан.

Түүнчлэн Цэргийн төв эмнэлэг нь болзошгүй халдварын үед үүрэг гүйцэтгэх эмч мэргэжилтний нэрийг 2-3 бүлгээр томилгоожуулан сэтгэл зүйн бэлтгэл хийлгэж, хувийн хамгаалах хэрэгслийг биед нь дасгах зорилгоор өдөр бүр тодорхой цагийн хуваарьтайгаар сургалт дадлагыг хийж гүйцэтгэсэн” хэмээн ярив.

"Давхардсан тоогоор 600 гаруй эмнэлгийн ажилтан 12 удаагийн ээлжээр иргэдтэйгээ хамт тусгаарлагдан үүрэг гүйцэтгэсэн"

Үргэлжлүүлэн “Цэргийн төв эмнэлгийн барилга байгууламж нь халдварт өвчний эмчилгээний стандартын бус барилга байгууламж байсан учир улсын мэргэжлийн хяналтын газар, ХӨСҮТ-өөс мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч давхар бүрийг улаан, шар, ногоон бүсчлэл хэсгүүдэд бүсчлэн хаалт хамгаалалт хийж бэлэн байдалд оруулсан.

Мөн хүчилтөрөгчийн бага оврын үйлдвэр эмнэлгийн хийн системийг шинэ коронавирусийн халдварын үед ажиллах бэлэн байдлыг ханган хүчилтөрөгчийн нөөц шугамыг өргөтгөж, хүчин чадлыг дөрөв дахин нэмэгдүүлэн ажиллалаа.

Түүнээс гадна манай эмнэлэг гурван сайдын хамтарсан тушаалын дагуу 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдрөөс үйл ажиллагаагаа хэсэгчилсэн хэмжээнд, гуравдугаар сарын 15-ны өдрөөс бүрэн хэмжээнд зогсоож, хоёр цагийн дотор эмнэлгээ бүрэн чөлөөлөн үйлчлэх хүрээний хүн амыг шилжүүлэн үйл ажиллагааг гүйцэтгэсэн.

Одоогийн байдлаар бид тусгай дэглэмийн хүрээнд өвчний улмаас эмнэлгийн тусламж шаардлагатай Монгол Улсын иргэдийг хүлээн авч, хорио цээрийн дэглэмд тусгаарлан эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Өнгөрсөн хугацаанд гадаад улс орноос 70 гаруй удаагийн тусгай үүргийн онгоцоор болон таван удаагийн газраар татан авалтаар ирсэн 800 гаруй энгийн иргэн болон Бүгд найрамдах Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэсэн 200 гаруй энхийг сахиулагчдыг хүлээж авч, тусгаарласан.

Тэдгээрээс батлагдсан болон сэжигтэй 26 тохиолдлыг илрүүлэн ХӨСҮТ-рүү шилжүүлсэн.

Мөн 1,000 иргэнийг халдвараас урьдчилан сэргийлэх ажиглалт, тандалт хяналтыг хийн тусгаарлалтад авч, 20 гаруй төрөлжсөн мэргэжлийн чиглэлээр 300 гаруй иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн.

Дээрх иргэдэд давхардсан тоогоор нийт 600 гаруй эмч эмнэлгийн ажилтан 14-21 хоногийн хугацаатай 12 удаагийн ээлжээр иргэдтэйгээ хамт тусгаарлагдан үүрэг гүйцэтгэсэн.

Цэргийн төв эмнэлэг нь шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тусгаарлах бүх төрлийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэхдээ нийт 3,400 ариутгалын бодис, есөн нэр төрлийн 165,700 гаруй хувийн хамгаалах хэрэгслийг зарцуулсан” гэсэн мэдээлэл өглөө.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/789847051850297

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.