Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын Юта мужийн фермүүдэд коронавирусийн халдвараар 10,000 орчим булга үхжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Юта мужийн нутагт үйл ажиллагаа явуулдаг есөн фермд коронавирусийн өвчлөлөөр 10,000 орчим булга үхснийг орон нутгийн захиргаа мэдээлжээ.

Энэ нь эдгээр фермүүдэд арьсны чиглэлээр үржүүлж байсан нийт булганы тоо толгойн 50 хувь юм байна. Хүнтэй адилхан булгануудын хөгшин хэсэг нь хамгийн их хэлмэгдэж, залуу булганууд амьд үлджээ.

Ютагийн фермийн булгануудын дунд хамгийн анх энэ оны наймдугаар сарын дундуур коронавирусийн халдвар тарсныг АНУ-ын хөдөө аж ахуйн яам мэдээлсэн байна.

Энэ сарын эхээр Уисконсин, Мичиган мужууд дахь булганы аж ахуйнуудад мөн анхны халдварын тохиолдлууд илэрчээ.

Дэлхийд хамгийн анх Нидерландын булга үржүүлгийн фермд коронавирусийн халдвар тарж байв. Фермийн ажилтнаас халдвар тарсан гэж тухайн үед дүгнэж байжээ.

Харин амьтнаас хүнд коронавирус халдварласан тохиолдол дэлхий даяар өнөөдрийг хүртэл ердөө хоёр бүртгэгдсэн байна.

Юта мужийн эрх баригчид булганаас хүнд вирус халдварлах магадлалыг маш бага гэж дүгнэжээ. АНУ-ын 22 мужид арьсны чиглэлээр булга үржүүлдэг 245 аж ахуй үйл ажиллагаа явуулдаг.

Юта муж нь АНУ дотроо хоёрдугаарт орох булганы арьс нийлүүлэгч юм байна.

 

Эх сурвалж: The Guardian