Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр ба Монгол Улс” сургалт, семинар болно

ikon.mn
2020 оны 10 сарын 12
iKon.MN

 ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд

 09:30 цагт “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр ба Монгол Улс” сургалт, семинар болно.

Нийслэлийн Засаг захиргааны V байрны "Иргэний танхим"-д

10:00 цагт ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын "Улаанбаатар лиг" сагсан бөмбөг, волейболын шигшээ тэмцээнд оролцох шилдэг 88 багт батламж гардуулна. 

ЭМЯ-нд 

11:00 цагт коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлнэ. 

МУИС-ийн Номын санд

11:00 цагт "Ховор номын болон монгол бичгээр хэвлэгдсэн бүтээлийн үзэсгэлэн"-гийн нээлт болно.

 Бишрэлт зочид буудлын хурлын зааланд

11:30 цагт  Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох гурил, гурилан бүтээгдэхүүн, талх, сүүний үнэ өссөн асуудал,  Тусгай үүргийн нислэгийн тийз, үнэ, тарифын тухай,  Махны хяналт шалгалтын тухай, АТҮТ үйлчилгээг төрийн үйлчилгээний төвд шилжүүлэх тухай, ломбардны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тухай танилцуулна. Хуралд ЦЕГ, МХЕГ, ХЭҮК, ШӨХТГ, ММХ, ТЕГ, НМЭГ оролцоно. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар оролцоно. 

“Үндэсний мэдээллийн төв”-д

12:00 цагт иргэн н.Мишиг Зөрчлийн тухай хууль, тог цахилгаангүй айлуудын өмнө тулгамдсан асуудлын талаар мэдээлнэ.

Нийслэлийн Ардчилсан намын байранд

13:00 цагт тус намаас өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.