Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп эмнэлгээс гарсныхаа дараа энгэрээ ярж, Супермэний лого харуулахаар төлөвлөж байжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын эхээр коронавирусийн халдвар авч, эмнэлэгт хэвтсэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп бие нь сайн байгаагаа харуулахын тулд нэгэн өвөрмөц үзүүлбэр төлөвлөж байсныг Нью Йорк Таймс сонин олж мэдээлжээ.

Тэрбээр эмнэлгээс гараад хамгийн анх олон нийтэд харагдахдаа цамцныхаа энгэрийг ярж, дотор нь давхарлаж өмссөн цамцныхаа энгэр дээрх Супермэний логог харуулах үзүүлбэрийг өөрөө санаачилж байсныг Трампын ойрын эх сурвалжууд мэдээлсэн байна.

Бие нь сайн, хүч чадалтай байгааг хүмүүст харуулах зорилгоор ийм төлөвлөгөө санаачилсан ч эцсийн мөчид цуцлагдсан гэнэ.

Оронд нь тэр Цагаан ордонд ирмэгцээ тагтан дээр хэвлэлүүдийн дурангийн өмнө зогсохдоо амны хаалтаа авч, эрхий хуруугаа гозойлгон харуулж байжээ.

Арваннэгдүгээр сарын 3-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдохоор өрсөлдөж буй Трамп эмнэлэгт гурван өдөр эмчлүүлснийхээ дараа Цагаан ордонд эргэн ирсэн юм. Тэрбээр коронавирусийн халдвар авсан явдал нь сонгуулийн үр дүнд муугаар нөлөөлөхөөс ихэд болгоомжилж байгаа.

Эмнэлэгт байхдаа тэр өөрийн бие, эрүүл мэндийг сайн байгааг харуулахын тулд автомашинтай эмнэлгээс түр гарч, гудамжинд цугларсан дэмжигчидтэйгээ мэндчилж байв.

Бүрэн эдгэрсэн эсэх нь тодорхойгүй байгаа ч Трамп энэ долоо хоногоос эхлэн сонгуулийн үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээр төлөвлөж байна.

 

Эх сурвалж: Business Insider