Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Нисэхийн эцсээс цааш шинээр тавигдсан замаар нийтийн тээврийн автобус явж эхэллээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нисэхийн эцсээс цааш 2.5 км авто зам шинээр тавигдсан билээ.

Иргэдийн хүсэлт, зорчих эрэлтэд нийцүүлэн Ч:68 “Буянт ухаа-2 хороолол-Нисэх” чиглэлийн замналыг сунгаж, өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрөөс үйлчилгээг эхлүүлж байна. Ингэснээр шинээр тавигдсан 2.5 километр замаар автобус явж байгаа юм.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ гэж Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.