Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улсад айлчлан ирэх Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэгийн товч намтар

Т.Саран, iKon.mn
2020 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Манай улсад өнөөдөр айлчлан ирэх Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэгийн товч намтрыг танилцуулж байна.

Тэрбээр 1955 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Япон Улсын зүүн хэсэгт орших Точиги мужид төрсөн. 65 настай. 1978 онд Токиогийн их сургуулийн Эдийн засгийн тэнхимийг, 1983 онд АНУ-ын Харвардын их сургуульд магистрын зэрэг хамгаалжээ.

Ажилласан байдал:

  • 1978-1980 онд “Марубэни” компанид ажилтан  
  • 1983 онд “Ёмиүри” сонины газрын Нийгэм, улс төрийн хэлтэст сэтгүүлч   
  • 1983-1991онд “McKinsey & Company”-д зөвлөх 
  • 1993 онд Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр сонгогдсон (нийт 8 удаа сонгогдоод байгаа).
  • 1999-2002 онд Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд 
  • 2002-2003 онд Гадаад хэргийн дэд сайд
  • 2003-2005 онд Окинава, Хойд нутгийн асуудал эрхэлсэн сайд
  • 2005 оноос Васэдагийн их сургуулийн хүндэт профессор
  • 2007-2008 онд ЛАН-ын Нийгмийн хамгааллын бодлогын хорооны дарга
  • 2008-2009 онд Санхүүгийн бодлого, засаглал хариуцсан сайд 
  • 2009-2010 онд ЛАН-ын ЕНБД-ын орлогч 
  • 2010-2011 онд ЛАН-ын Мэдээлэл, сурталчилгааны хорооны дарга 
  • 2011-2012 онд ЛАН-ын Бодлогын зөвлөлийн дарга 
  • 2012-2014 онд Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд 
  • 2014-2016 онд ЛАН-ын Сонгуулийн хорооны дарга 
  • 2016-2017 онд ЛАН-ын Бодлогын зөвлөлийн дарга
  • 2017-2019 онд Эдийн засгийн шинэчлэлийн асуудал эрхэлсэн сайд 

Т.Мотэги 2019 оны 9 дүгээр сараас Ш.Абэ, улмаар 2020 оны 9 дүгээр сараас Ё.Сүгагийн Засгийн газарт Гадаад хэргийн сайдаар ажиллаж байгаа юм байна.

 


Эх сурвалж: ГХЯ