Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: Энэ сарын 7,8-нд нийт 1,248 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Аравдугаар сарын 7,8 нд нийт 1,248 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Тодруулбал, 

  • 10 сарын 7-нд ирсэн 213 энхийг сахиулагчийн шинжилгээ
  • 9 сарын 19-нд Истанбулын онгоцоор ирсэн 246 хүний давтан шинжилгээ 
  • 9 сарын 24-ны өдрийн Сөүл-Улаанбаатар онгоцоор ирсэн 205 хүний давтан шинжилгээ,
  • Франкфуртын онгоцоор иргэсэн 262 хүний давтан шинжилгээ
  • 10 сарын 5-нд Замын Үүд боомтоор орж ирсэн 20 хүний давтан шинжилгээ
  • 9 сарын 18, 22, 23-нд Замын Үүд боомтоор орж ирсэн 56 хүний давтан шинжилгээ
  • ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарлан ажиглагдаж байгаа 2 хүний давтан шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй.

Мөн сайн дураар шинжилгээ өгсөн 9 хүнд коронавирусийн халдвар илрээгүй. Бас Алтанбулагийн боомтоор орж ирсэн 56 жолоочид мөн коронавирус илрээгүй. Монгол Улсад батлагдсан тохиолдол 315 байгаа ба 308 хүн нь 98 хувь эдгэржээ. 

Дорноговь аймагт тусгаарлагдсан 70, Дундговь аймагт тусгаарлагдсан 6, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүн болон тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 41 хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Тусгаарлан ажиглах байранд үүрэг гүйцэтгэж ажилласан 26 эмч, ажилтны шинжилгээнд халдвар илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д долоон хүн эмчлэгдэж байна" гэв.  

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/771976263646673/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.