Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Циркийн уран бүтээлчид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн ордонд 

09:00 цагт "Сүүдэр бүү тусга" аяны хүрээнд хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудлаар төрөөс хэрэгжүүлж буй бодлогыг танилцуулах хэлэлцүүлэг болно.

“Blue Sky” зочид буудалд

09:00 цагт Монголбанкнаас Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд танилцуулах хэлэлцүүлэг зохион байгуулна.

МҮХАҮТ-ын Их танхимд

09:30 цагт ГЕГ, МҮХАҮТ, ТРАМ төслөөс “Гааль-бизнесийн түншлэл-2020” уулзалт зохион байгуулна.

МУИС-ийн Төв номын санд 

10:00 цагт “Эрчим хүчний системийн аюулгүй байдал ба эдийн засгийн өсөлт” хэлэлцүүлэг болно.

НМХГ-т 

10:00 цагт Мэргэжлийн хяналтын байгууллагаас ЕБС-ийн "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлнэ.

Сүхбаатарын талбайд 

11:00 цагт “Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны өдөр-2020” өдөрлөг болно.

ЭМЯ-нд

11:00 цагт Коронавируст халдварын цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Монгол Улсын консерваторийн байранд

11:00 цагт Циркийн уран бүтээлчид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

“Мишээл Экспо” төвд

12:00 цагт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн “ICT EXPO-2020” үзэсгэлэнгийн нээлт болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

12:00 цагт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани онцгой байдлын байгууллагын ажилчдын байрны захиалгын мөнгөөр ломбард ажиллуулж, мөнгө  угаасан тухай хэргийн талаар иргэд мэдээлнэ.