Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Kangaroo care асаргаа Монголд хэрэгжих боломжтой боллоо

ikon.mn
2020 оны 10 сарын 9
Сурталчилгаа
Зураг зураг

“Kangaroo” care буюу “Skin to skin” гэдэг нь Имж эх асаргаа гэсэн утгатай ба дээрх өрөө нь нярайг эцэг, эх нь халуун цээжиндээ наан хэвтэх үйлдэлд зориулсан өрөө юм. Энэ нь ихэвчлэн бага жинтэй буюу дутуу төрсөн, гипотерми өвчтэй хүүхдүүдэд тохиромжтой байдаг ба эх хүүхдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэглэгддэг. Ингэснээр хүүхдийн хөхөөр хооллох түвшин нэмэгдэж эрүүлээр жин нэмэх, зүрхний тогтвортой байдлыг хадгалах, хоол шингээлт мөн дархлаа нь сайн дэмжигдэхээс гадна амьсгалын түвшинг ч сайжруулахад сайн нөлөө үзүүлдэг байна. Тус өрөө нь голдуу аав нар орохоор зориулагдсан нь нярайн тасагт зөвхөн эх, хүүхэд орох боломжтой байдгаас шалтгаалан нялх биетэй эх маш их ядарч, сульдан сэтгэлийн гүн хямралд орох эрсдэлтэй байдаг тул үүнээс сэргийлэх аав нарын оролцоог ч бас бодитоор харуулахад оршиж байгаа юм.

Энэхүү өрөө бий болсноор Зүүн Өмнөд Азийн орнуудад гэр бүл салалт эрс багассан гэсэн статистик мэдээлэл байдаг.

 

Одоогоор Монгол улсад тус асаргаанд тусгайлан зориулсан өрөө байдаггүйтэй холбогдуулан АРИУН брэнд-ийн хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн нярайн эмгэг судлал тасагт “Ариун хайрын өрөө”-г дээрх зориулалтаар бүрэн тохижуулан хүлээлгэж өглөө. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.