Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Дуучин Э.Дашням өнөөдөр жолооч нарт бэлэг тараана

A.Жаргал
2020 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

“Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогч, дуучин Э.Дашням Тасганы овооны “Шунхлай” ШТС-д түгээгчээр ажиллаж байгаа билээ.

Тэрбээр өнөөдөр тус салбарт бэлэгтэй, урамшуулалтай худалдаа зохион байгуулахаар болсон байна.

“Шунхлай” ХХК шатахуун түгээх цэгүүддээ авто машин оношлогоо, засвар үйлчилгээний төвүүдийг байгуулж байгаа. Өөрөөр хэлбэл, шатахуунаас авахаас гадна тос тослох материал, аккумулятор, шил цэвэрлэгч шингэн худалдаалж, газар дээр нь солиулах, машинаа оношлуулах, засварлуулах автын цогц үйлчилгээг нэвтрүүлсэн байна.

Дашрамд дуулгахад, Тасганы овоонд байрлах “Шунхлай” ШТС нь Улаанбаатар хотдоо АИ92 бензинийг хамгийн хямд үнээр худалдаалдгаараа онцлогтой. АИ92-ын литрийн үнэ 1,370₮, банкны картаар тооцоо хийвэл 1,330₮ ажээ.