Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд 22.9 сая төл бойжиж байна

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын хэмжээнд 2019 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 31 сая хээлтэгч малын 23.9 сая (77%) нь 2020 оны эхний есөн сард төллөжээ. 

Тодруулбал,

  • Эм хонины 81.1 хувь,
  • Эм ямааны 74.5 хувь,
  • Үнээний 72.8 хувь,
  • Гүүний 65.6 хувь,
  • Ингэний 47.9 хувь нь төллөсөн гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. 

Гарсан төлийн 95.7 хувь буюу 22.9 сая төл бойжиж байгаа ба бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 128.5 (0.6%) мянгаар буурсан байна. 

Зураг 1. Төл бойжилт, төрлөөр, хувиар, жил бүрийн эхний 9 сарын байдлаар

 

Том малын зүй бус хорогдол 2020 оны эхний хагас жилд улсын хэмжээнд 1.3 сая болж, өмнөх оны мөн үеэс 592.2 (78.4%) мянгаар нэмэгджээ. 

Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл:

  • Хонь 675.3 мянга
  • Ямаа 505.8 мянга
  • Үхэр 96.4 мянга
  • Адуу 69.8 мянган толгой
  • Тэмээ 795 толгой хорогджээ. 

Ийнхүү нийт хорогдсон малын 50.1 хувийг хонь, 37.5 хувийг ямаа эзэлж байгаа аж. 

Хорогдлыг аймгаар нь авч үзэхэд 2020 оны эхний есөн сард Өвөрхангай аймагт 124.4 (9.2%) мянга, Булган аймагт 133.9 (9.9%) мянга, Хөвсгөл аймагт 267.8 (19.9%) мянга, Архангай аймагт 342.2 (25.4%) мянган толгой мал хорогдсон нь нийт хорогдлын 64.4 хувийг эзэлж байгааг мөн мэдээлэв. 

Харин улсын хэмжээнд 2019 оны эцэст тоологдсон 31 сая эх малын 325.3 мянга (1.1%) нь 2020 оны эхний есөн сард хорогдсон байна.

Хөвсгөл, Төв, Архангай аймгуудад хээлтэгч мал 41.3-93.1 мянгаар хорогдсон нь нийт хорогдсон хээлтэгчийн 54 хувийг эзэлж байна. Харин 33.7 мянган толгой хээлтүүлэгч мал хорогдсоны 15.0 мянган ухна, 14.9 мянган хуц, 2.7 мянган бух, 1.1 мянган азарга, 19 толгой ат байна.

Түүнчлэн улсын хэмжээнд 2020 оны эхний есөн сард 37 мянган мал өвчнөөр хорогдсон бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 2.4 (6.1%) мянгаар буурсан үзүүлэлт болжээ. 

Зураг 3. Өвчнөөр хорогдсон мал, төрлөөр, жил бүрийн эхний 9 сарын байдлаар, дүнд эзлэх хувиар

 

Хорогдсон нийт том малын 2.7 хувь нь өвчнөөр, 8.8 хувь нь аюулт үзэгдлээр, 88.5 хувь нь бусад буюу чоно, баавгай, ирвэс зэрэг зэрлэг амьтанд бариулах, мөсөнд цөмрөх, хад асганаас унах, өлдөх, даарах зэрэг шалтгааны улмаас хорогдсон байна.