Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: ГССҮТ-д 1.3 тэрбум төгрөгийн их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгджээ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

"Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 /ЭМСХХ-5/" төслийн хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын их засвар болон шинэ тоног төхөөрөмжийг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Арга хэмжээг нээж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлсэн үгэндээ "Эрүүл мэндийн байгууллагын нэн тэргүүний зорилт нь эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд болон үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, халдвараас  сэргийлэх зэргээр үйлчлүүлэгчээ дээдэлсэн тусламж үйлчилгээнд чиглэгддэг.

Төслийн хүрээнд авч хэрэгжүүлсэн цогц үйл ажиллагаа нь Дэлхий нийтийн өмнө  тулгамдаад  байгаа Коронавируст цар тахлын халдвараас сэргийлэх, эмнэлгийн тусламж  үйлчилгээний бэлэн байдлыг хангахад ихээхэн хувь нэмэр оруулж байна" гэсэн юм.

ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах "Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр  ГССҮТөв ариутгал, халдваргүйтэлийн нэгдсэн тасгийн их засвар болон тоног төхөөрөмжийн шинэчлэлтийн нээлтийн үйл ажиллагаа болж байна. Нийтдээ 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 461,6 сая төгрөгийн засвар үйлчилгээ, 840 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээн авч байна.

Манай эмнэлгийн 80-85 хувьд нь мэс заслын эмчилгээ хийгддэг. Тиймээс эмчилгээ, мэс заслын хамгийн чухал хэсэг нь ариутгал, халдваргүйтгэлийн асуудал байдаг. Тиймээс яг орчин үеийн хамгийн сүүлийн үеийн шинэ тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж ажиллаж эхлээд байна" гэсэн юм.

Фото сурвалжлага

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг