Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Мөнхсайхан: Гадагшаа явах биш гадны туршлагатай эмч нарыг эх орондоо авчрах боломжуудыг судалж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:44 2020/10/08

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/watch/?v=349194273060313

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн Засгийн газрыг төлөөлсөн гишүүд болох С.Чинзориг, Д.Сарангэрэл нарыг чөлөөлж, Т.Мөнхсайхан, А.Ариунзаяа нарыг томилохыг гишүүдийн олонх дэмжлээ. 

Мөн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар томилохыг олонхын саналаар дэмжив. 

12:32 2020/10/08

УИХ-ын гишүүн Б.Бейсен: Монголд эмчлэгддэггүй өвчнүүдийн хувьд нэлээд асуудалтай байгаа. Ялангуяа хүүхдийн цусны өвчлөл. Энэ дээр манай ЭХЭМҮТ герман стандартаар явдаг, Турк улс бас ийм стандартаар явдаг юм байна. Би өөрөө хүүхдээ эмчлүүлж байсан юм. 

Гадаадад эмчлүүлж байгаа хүмүүс их хэмжээний мөнгөн тусламж гуйдаг. Үүнээс гарах гаргалгаа байна. Турк улсын эрүүл мэндийн даатгалын газартай манай Эрүүл мэндийн даатгалын газар гэрээ хийвэл тэнд очоод тэдний даатгалаар мөнгөө төлсөн тохиолдол үнэгүй эмчлүүлэх боломж байна. Энэ тал дээр Эрүүл мэндийн сайд ямар байр суурьтай байна. Хэрэв ийм гэрээ хийвэл манай иргэдэд тус дөхөм, хүүхдүүдэд тустай хэрэг болох юм. Гэрээ хийсэн тохиолдолд тэдний эрүүл мэндийн даатгалд тодорхой хэмжээний төлбөр төлөөд үнэгүй эмчлүүлэх боломжтой. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Гадагшаа явж эмчлүүлэх асуудалд бид анхаарал хандуулж байгаа. Аль болох гадагшаа явалгүй, дотооддоо эмчлүүлэх бололцоогоор хангахыг зорьж байна. 

Эхний ээлжинд гадагшаа явах биш гадны туршлагатай эмч нарыг эх орондоо авчрах боломжуудыг судалж байгаа. Турк улстай гэрээ хийх асуудлыг судалж үзье. Нэг удаа гэрээ хийгээд мөнгө төлөхөөр тусламж, үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлдэг улс ховор. 

12:05 2020/10/08

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг, Д.Сарангэрэл нарыг Засгийн газрыг төлөөлсөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөл, А.Ариунзаяа, Т.Мөнхсайхан нарын сайд нарыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр томилох асуудлыг холбогдох байнгын хорооноос дэмжсэн юм. 

Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Засгийн газрын гишүүн Т.Мөнхсайханыг томилохыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн билээ.   

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Жилд 100-гаас хүн эх орондоо эмчилж чаддагүй өвчний улмаас гадаад орныг зорьж байна. ЭМД-ын санд эрсдлийн сан гэж байна. Жилд 30 тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Тэгвэл дээр хэлсэн 100-д хүнд Эрсдлийн сангийн 30 тэрбум төгрөгийг хөдөлгөөнд оруулж, 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг болох шаардлагатай байна. Одоо бол таван сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг. Энэ мөнгө нь хаанаа ч хүрдэггүй. Энэ асуудалд төр дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтой шүү. 