Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

ЭМЯ: Өнөөдөр 382 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

А.Намуун, iKon.mn
2020 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр/2020.10.08/ ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 382 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Монгол Улсад коронавирусийн халдварын 315 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 308 нь эдгэрсэн бол долоон хүн эмчлэгдэж байна.

Эмчлэгдэж буй долоон хүнээс нэгнийх нь биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн.

Эдгэрсэн 308 хүний 10 нь эмнэлгийн хяналтад, 3 нь гэрийн ажиглалтад, 295 хүний ажиглалт, тандалтын хугацаа дуусжээ гэж ЭМЯ-наас мэдээллээ.

 

Дэлхийн улс орнуудын хувьд ннгөрсөн 24 цагийн хугацаанд 271 мянган хүн шинээр халдвар авч, 4 мянга гаруй хүн эндcэн байна.  Харин 259 мянган хүн эдгэрчээ.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.