Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Халз мэтгэлцээний үеэр АНУ-ын дэд ерөнхийлөгчийн толгой дээр том ялаа суужээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөө АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн болж өнгөрлөө.

Бүгд Найрамдах намаас одоогийн дэд ерөнхийлөгч Майк Пэнс, Ардчилсан Намаас сенатор Камала Харрис нар ирэх дөрвөн жил дэд ерөнхийлөгчийн суудалд суухаар өрсөлдөж байгаа юм.

Сонирхолтой нь мэтгэлцээний үеэр Майк Пэнсийн толгой дээр хоёр минутын турш том ялаа суусан нь Америкчуудын анхаарлыг татаж, энэхүү ялааг тойрсон сэдэв сошиал ертөнцийг байлдан дагуулсан байна.

Нэг хүн твиттер сүлжээнд уг ялааны өмнөөс @MikePenceFly хаяг үүсгээд “Өнөөдрийн мэтгэлцээнийг хамгийн шилдэг суудлаас үзсэн надад бүгд атаархаж байна” гэж бичжээ.

2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний үеэр нэр дэвшигч Хиллари Клинтоны нүүрэн дээр мөн ялаа сууж байсныг зарим хүмүүс дурссан байна.

Эх сурвалж: Business Insider