Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

LIQUI MOLY Бензин болон Дизель Хөдөлгүүрийн Систем Цэвэрлэгч

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 10 сарын 8
Сурталчилгаа
Зураг зураг

Машин тань шатахуун түлш их идэж, хөдөлгүүр хүч алдан, унах үед доголдож, утаа хаяаад байна уу? Хэрэв тийм бол LIQUI MOLY таны асуудлыг шийдэж өгнө.

 

Хөдөлгүүр ажиллаж, шаталт үүсэх явц бүрт форсункны системийн эд ангиудад бохирдол тогтож байдаг. Мотор орчин үеийнх байх тусмаа бохирдлын сөрөг нөлөөнд эмзэг байдаг бөгөөд үүсэх үр дагавар ноцтой тусна. Шатахуун түлшийг шууд шахах системтэй үед форсунк нь шатаах камерт суурилуулагдсан байдаг. Ингэж суурилуулснаас болж форсункны мэдрэмтгий хошуу нь өндөр температур, даралт, утаанд байнга өртдөг юм. Машинаа хэрхэн унадагаас болон шатахуун түлшний чанараас шалтгаалж форсункны хошуу харьцангуй хурдан бохирддог байна.

Үр дагавар

Форсункны толгой буюу хошуу бохирдсоноор хөдөлгүүр хүч алддаг бөгөөд энэ нь шатахуун түлшийг цацруулж шахаж өгч чадахгүй болдогтой холбоотой юм. Улмаар унах үед доголдож дүлэгнэх, шатахуун түлш зарцуулалт болон утаа ялгаруулалт ихсэх үр дагаварыг авчирдаг байна. Удах тусам шаталтаас үүссэн бохирдол нэмэгдсээр тортог нь нүх сүвнүүдийг бүрэн бөглөж орхино. Ингээд олигтой ажиллаж чадхааргүй болсон форсунк улам л дордож яваандаа үнэтэй засвар үйлчилгээ хийлгэх, эд ангиудаа солиулах эрсдэлтэй юм.

 

Шийдэл

Бензин Хөдөлгүүрийн Систем Цэвэрлэгч

Хамгийн орчин үеийн нэмэлт бүтээгдэхүүний технологийг хүчтэй цэвэрлэгч болон зэврэлтээс хамгаалагчтай хольсон цоо шинэ бүтээгдэхүүн. Бензинийг шууд шахах системтэй хөдөлгүүрийн форсункын бохирдлыг арилгахад чиглэсэн тусгай зориулалтын нэмэлт.

  • Утаа хаялтыг багасгана
  • Хөдөлгүүрийн хүчийг нэмнэ
  • Шатахууны системийн бохирдлыг бүрэн арилгана
  • Шатахууны системд зэврэлт үүсэхээс сэргийлнэ
  • Агаар болон бензиний холимгийг зохих түвшинд байлгана
  • Катализаторын шаталтад туршагдсан
  • Бензин идэлтийг бууруулна
  • Форсункны толгойг цэвэрхэн байлгана

Бензин хөдөлгүүртэй л бол турбочаржертай болон турбочаржергүй бүх машинд тохирно.

Хаанаас авч болох вэ? https://www.facebook.com/tocLiquiMoly

Дизель Хөдөлгүүрийн Систем Цэвэрлэгч

Хүчтэй цэвэрлэх болон зэврэлтээс хамгаалах үйлчилгээтэй бодисуудаас гадна моторын тосны тослох үүргийг дэмжих чанартай нэмэлтүүдийг нийлүүлэн гаргаж авсан хамгийн сүүлийн үеийн нэмэлт бүтээгдэхүүн. Форсунк апартур, түлшний насос зэрэг нарийвчлал шаарддаг эд ангиудыг цэвэрлэж өгөхийн зэрэгцээ үр дүнтэй ажиллах боломж нөхцлөөр хангана. Түлшний системийн үнэтэй эд ангиудыг эвдрэлээс хамгаална.

  • Утаа хаялтыг багасгана
  • Хөдөлгүүрийн хүчийг нэмнэ
  • Түлшний системийн бохирдлыг бүрэн арилгана
  • Түлшний системд зэврэлт үүсэхээс сэргийлнэ
  • Агаар болон түлшний холимгийг зохих түвшинд байлгана
  • Түлш идэлтийг бууруулна
  • Форсункны толгойг цэвэрхэн байлгана

Дизель л бол CRDI болон энгийн, бүх төрлийн хөдөлгүүрт зохицох бөгөөд DPF буюу дизелийн тоосонцорын шүүртэй, шүүргүй бүх загварын машинд хэрэглэж болно.

Хаанаас авч болох вэ? https://www.facebook.com/tocLiquiMoly

Хэрэглэх заавар

Шатахуун түлшин дээр шууд хийж хэрэглэнэ. Бензин (эсвэл дизель түлш) хийхээс өмнө эсвэл дараа хэрэглэх нь хамааралгүй бөгөөд банкинд өөрөө аяндаа холилдоно. 300мл савтай бүтээгдэхүүн нь 35-75л шатахуун түлшинд хангалттай тунтай.

Зөвлөгөө: Машиндаа урсгал засвар үйлчилгээ, үзлэг хийлгэх болгондоо хэрэглэвэл илүү үр дүнтэй. Шинж тэмдэгүүд илэрсэн үед эмчилгээний зорилгоор болон бохирдож асуудал үүсэхээс өмнө сэргийлэх зорилгоор хэрэглэж болно.

Үр дүнгийн гэрч

 
 

Бүтээгдэхүүн борлуулагдаж байгаа байршлууд:

LIQUI MOLY сервис үйлчилгээ: Замын цагдаагийн газрын урд талын зогсоолын дэргэд ????? ????-Mugen Quality Auto Service

Утас: 8000-2325

Ажлын өдөр ??:??-??:?? цаг

 

LIQUI MOLY сервис үйлчилгээ: Нарны хорооллын чанх урд талд, дунд голын зам дагуу ????? ????-AutoHub Автын Засвар Үйлчилгээний Төв

Утас: 8007-2325

Ажлын өдөр ??:??-?1:?? цаг

 

LIQUI MOLY сервис үйлчилгээ: 120-н City wash-ын залгаа байр ????? ????-ALPHA SERVICE

Утас: 8000-2327

Бүх өдөр ??:??-??:?? цаг

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.