Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Насанбат: УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн 285 сая төгрөгийн авлига өгсөн гэх хэргийг мөрдөн шалгаж байна

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн /Гэрэл зургийг mpa.mn/

Прокурорын байгууллагаас өнөөдөр хэвлэлийн хурал хийж, олны анхаарлыг татсан хэргүүдийн шалгалтын явц болон шийдвэрлэлтийн талаар танилцуулсан.

Энэ үеэр сэтгүүлчид УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн 285 сая төгрөгийн авлига өгсөн гэх хэрэг ямар шатандаа байгааг тодруулахад нийслэлийн Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат "Энэ хэрэгт мөрдөн шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Тодорхой зүйл хэлэх боломжгүй" гэв.

Мөн УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнаж, чагнасан гэх асуудлаар Тагнуулын ерөнхий газрын 11 ажилтныг яллагдагчаар татагдсан гэх мэдээллийг тодруулахад тэрбээр "Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" гэх тайлбарыг өглөө. 

Видео:
https://www.facebook.com/iKonNews/videos/382319229458743/