Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хөрөнгө оруулалт гэдэг богино зайн гүйлт биш урт хугацааны марафон

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 10 сарын 7
Сурталчилгаа
Зураг зураг

Э.Амарбаясгалан, Ард Санхүүгийн Нэгдлийн Хөрөнгө Оруулалт Хариуцсан Захирал 


Монголын анхны Хөрөнгө Оруулалтын Сан үйл ажиллагаагаа нээлээ. Бид ийнхүү албан ёсны Үндэсний Хувьчлалын Сантай болсноор Монголын Хөрөнгийн Бирж болон иргэд, хувь хүмүүст ямар боломжууд бий болж байна вэ? 

Монголын Хөрөнгийн Бирж дээр цоо шинэ бүтээгдэхүүн гарч байна. Энэ нь бол гадаадын бирж дээр арилжаалагддаг захын индекс сантай төстэй Хамтын Сангийн бүтээгдэхүүн юм. Иргэд өмнө нь салангид хувьцаа авдаг байсан. Найдлага тавьсан нэг компанийнхаа хувьцааг авчихдаг, тухайн компанийн үйл ажиллагаа удааширч, нөхцөл байдал муугаар эргэхэд өндөр алдагдал хүлээдэг байсан. Харин одоо хөрөнгө оруулагчид заавал аль нэг компани сонгож хөрөнгөө оруулах бус, Хөрөнгийн биржийн хамаг сайн компаниуд, мөн гадаадын биржийн компаниудын хувьцаа болон бондын хэрэгслүүдийг авах боломжтой болж байна. Цаашлаад хөгжингүй орнуудын төрөл бүрийн салбарын хөрөнгө оруулалтын санд нь хөрөнгө оруулах боломж нээгдэж байгаа юм. Иргэдийн хувьд ийнхүү мэргэжлийн багаар удирдуулж хөрөнгийн зах зээлд оролцсноор хөрөнгөө илүү амжилттай залах боломж бий болж байна гэж үзэж болно. Төрөлжүүлсэн багцыг бухал өвстэй зүйрлэвэл, гялалзсан амжилт үзүүлэх компанийн хувьцаа нь бухал дотор нуугдах зүү юм. Бухал өвснөөс зүү эрж олох бараг боломжгүй байдаг бол бухлыг тэр чигээр нь хямд өртгөөр авах боломжийг хөрөнгө оруулалтын сан өгдөг. Хямд өртөг гэснээс ХОС гадаадын бирж дээр хөрөнгө оруулах боломжийг маш хямдаар нэгж эрх эзэмшигчдэдээ өгнө. Жишээ нь, гадаад арилжаанд орох сонирхолтой хүмүүс гадаад руу мөнгөө банкаар гуйвуулахаас авахуулаад өндөр зардал төлдөг. Сан ийм шимтгэл авдаггүй. Мөн бага дүнгээр хөрөнгө оруулах боломжтой хүмүүст болон их дүнгээр хөрөнгө оруулалт хийдэг хүмүүст ч олддог боломжуудыг санал болгодог. Өндөр хадгаламжийн хүү, өндөр дүнгээр багцалсан хөрөнгө оруулалтууд гэх мэт.       

Тэгвэл хөрөнгийн зах зээлд энэ бүтээгдэхүүн ямар ашигтай вэ? Институцийн буюу байгууллагын хөрөнгө оруулагч гэж Монголын Хөрөнгийн Бирж дээр одоогоор байдаггүй. Хөрөнгө оруулалтын сан бий болсноор анхны байгууллагын хөрөнгө оруулагч бий болно. Компанийн бонд, хувьцаа гарахад оролцдог мэргэжлийн хөрөнгө оруулагчтай болно гэсэн үг. Одоо компаниуд банкны өндөр хүүтэй зээлээр үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг. Хэрвээ энэ институцийн хөрөнгө оруулагчид томорч чадвал компаниуд IPO хийж хямд зардалтай санхүүжилт босгодог болно. Саяхан MCS компани IPO хийх эхлэлээ тавьж, Cerberus гэдэг байгууллагад хувиа зарсан байсан. MCS IPO-өө хэдэн жилийн дараа хийхэд хөрөнгө оруулалтын сан хөл дээрээ босчихсон байвал хөрөнгө оруулагчид MCS-ийн эзэд болох боломжтой болно. Түүнээс гадна институцийн хөрөнгө оруулагч үүссэнээр захын хөрвөх чадвар нь сайжирч биржээр том дүнтэй ажилжаа хийх гэж хөрөнгө оруулагчид олон өдөр хүлээх шаардлагагүй болно. Иргэд хөрөнгийн захын бүтээгдэхүүнийг авч эрэлт үүсэх тусам бүтээгдэхүүнүүд, нарийвчилбал хувьцааны үнэ өсөх магадлалтай. 

Ямар зорилго тавьсан хөрөнгө оруулагчдыг амжилт хүлээж байдаг вэ?

Нэгэн мэргэжлийн хөрөнгө оруулагч хэлсэн байдаг, 20 жил хадгалахгүй хувьцаагаа 2 өдөр ч битгий хадгал гэж. Тэгэхээр хэрвээ та хувьцаа авахаар шийдсэн бол чанартай, сайн компанийн хувьцаа авах хэрэгтэй. Урт хугацаандаа үйл ажиллагаа нь тасалдахгүй үргэлжилж чадах компанийг сонгох хэрэгтэй. Бараа үйлчилгээ нь ойрын хугацаанд хэрэглээнээс гарчихааргүй, олон жил тогтвортой ажиллах боломжтой байгуулагын хувьцааг урт хугацааны хөрөнгө оруулалт гэж авах хэрэгтэй. Харин богино хугацаанд тогтмол өгөөжтэй бонд, хадгаламжийн бүтээгдэхүүн сонгодог. Сангийн хөрөнгө оруулалтаас ашиг хийх хамгийн сайн арга бол сар болгон тогтмол дүнгээр авч дундаж өртгөөр багцаа бүрдүүлэх явдал юм. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа бол богино зайн гүйлт биш урт хугацааны марафон бөгөөд тэмцээнд түрүүлэх биш, бариандаа найдвартай ирэхийг ухаалаг хөрөнгө оруулагчид зорьдог.  

Бусад хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнээс юугаараа ялгаатай вэ?

Ухаалаг Хөрөнгө Оруулагч номд, хөрөнгө оруулалтын өгөөж нь эрсдэлээс биш ухаалаг хөдөлмөр гаргах чадвараас шалтгаалдаг гэсэн байдаг. Ухаалаг хөдөлмөр гэдэг нь өдөр шөнөгүй хувьцаагаа судалж, тайланг нь ойлгоод, модель хийхийг хэлж байгаа юм. Хэн илүү их хөдөлмөрлөж чадна, тэр хүн илүү мэдлэгтэй байж, ухаалаг хөрөнгө оруулалт хийж чадна. Гэвч энэ болгоныг ихэнх хүмүүс хийж чаддаггүй. Тийм учраас л мэргэжлийн хөрөнгө оруулагчдаар удирдуулсан Санд хөрөнгөө хийх хэрэгтэй. Жишээ нь, Америкт иргэд нь сар бүр цалингаа авах бүрдээ 2-5 хувиар зарим нь бүр 10-20 хувиар сар бүрийн цалингаасаа Хөрөнгө Оруулалтын Санд мөнгөө хийдэг. Тэр нь багцаасаа шалтгаалж янз бүрийн өгөөжтэй, савлагаа хувьцаатай харьцуулахад харьцангуй бага байдаг. Мөн тэтгэврийн санд мөнгө хуримтлуулдаг хүмүүсийн хамгийн дуртай хэрэгсэл бол хөрөнгө оруулалтын сангууд байдаг. Хөрөнгө Оруулалтын Сан Монгол улсад маань төрж, мэргэжлийн баг удирдан суурьшуулж байгаад баяртай байна. 

Өнөөгийн эдийн засаг – Хөрөнгө Оруулалт хийхэд  хэр тохиромжтой байна вэ?

Аливаа өгөгдөл болгон ямар нэгэн давуу болон сул талыг өөртөө хадгалж байдаг. Тэгэхээр, хэдийгээр эдийн засаг хямралтай байгаа ч гэсэн ямар нэг боломж  заавал гарч ирнэ. Хөрөнгө оруулалт ихэвчлэн урт хугацаанд үр ашгаа илүү ихээр өгдөг. Ухаалаг хөрөнгө оруулагч номоос эш татахад, зах зээл хямарч, хувьцаа хямдарчихсан үед бүх хүмүүс айж байхад харин ч зоригтой шийдвэр гарган худалдаж авахыг санал болгосон байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн компаниудын хувьцааг илүү хямдарсан үед нь худалдаж авснаар урт хугацаандаа  өндөр өгөөж хүртэхэд тань тусална гэсэн үг. Энэ боломжийг алдалгүй шүүрч авах хэрэгтэй.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.