Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын арми Владимир Путиний төрсөн өдөрт зориулан дуунаас хурдан зэвсгээ туршжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу аравдугаар сарын 7-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 68 нас хүрч байгаа юм.

Энэ өдрийг тохиолдуулан тус улсын зэвсэгт хүчин дуунаас хурдан Циркон далавчит пуужингаа туршжээ. Туршилт өчигдөр Баренцийн тэнгист амжилттай болсныг өнөөдөр Оросын армийн жанжин штабын дарга Валерий Герасимов видео холбоогоор Путинд илтгэсэн байна.

Цагаан тэнгист байрлаж байсан “Адмирал Горшков” байлдааны хөлөг дээрээс харвасан пуужин Баренцийн тэнгис дэх байг устгаснаар туршилт амжилттай өндөрлөжээ.

Бай хүртэл зай 450 км, пуужингийн дээд хөөрөх өндөр 28 км байсан бөгөөд Циркон пуужин дууны хурднаас найм дахин өндөр хурдаар, 4.5 минутын хугацаанд байгаа оносныг генерал Герасимов мэдэгдсэн байна.

Эх сурвалж: ТАСС