Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх онд нэр бүхий 24 аж ахуйн нэгж сард 120,000 тонн түлш, шатахууны нөөц бүрдүүлнэ

Т.Саран, iKon.mn
2020 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

- Засгийн газрын хуралдаанаас/2020.10.07/ гаргасан шийдвэр -

2021 онд нэр бүхий 24 аж ахуйн нэгж 30 хоногийн буюу нийт 120 мянга 350 тонн түлш, шатахууны нөөц бүрдүүлэхээр тогтлоо.

Энэ онд 22 аж ахуйн нэгж А-80 автобензин 6,000, АИ-92 автобензин 42,000, дизелийн түлш 80,700, ТС-1 онгоцны түлш 4,300 тонны нөөцтэй байх үүрэг хүлээн, нийт 133 мянган тонноос доошгүй хэмжээнд барьж байна.

2019 оны 8 дугаар сараас 2020 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд 1,443,809 тонн шатахуун импортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12.8 хувиар буурчээ. Энэ нь Ковид-19 цар тахалтай холбоотой юм.