2021/06/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.41₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
10°
B30
УЛААНБААТАР
26°
|
13°
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S30
06:00
S30
07:00
S30
08:00
S32
11°
09:00
S30
13°
10:00
S30
15°
11:00
S30
17°
12:00
S30
18°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/07 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Түрээсийн орлогоор баталгаажсан ₮34.3 тэрбумын үнэт цаасыг бүртгэхээр шийдвэрлэв

Б.Дэлгэр, iKon.mn
2020 оны 10 сарын 7
iKon.MN
 

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 18 дугаар хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн үүсгэн байгуулсан “НОСК нэг ТУЗ” ХХК-д түрээсийн орлогоор баталгаажсан 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 34.3 тэрбум төгрөгийн баталгаат үнэт цаасыг бүртгэхээр шийдвэрлэлээ. 

Энэхүү үнэт цаасыг бүртгэснээр хөрөнгийн зах зээлд цоо шинэ төрлийн бүтээгдэхүүн бий болох, "Ковид-19" цар тахлын голомтод ажиллаж байгаа төрийн жинхэнэ болон тусгай албан хаагчдыг орон сууцжуулахтай  холбоотой УИХ, Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх, цаашид түрээсийн үйл ажиллагаа эрхлэгч бизнесийн байгууллагууд нь ирээдүйн мөнгөн урсалын хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг олон нийтэд гаргаж шаардлагатай санхүүжилтийг татах боломж, нөхцөл бий болно.     

  • Мөн хуралдааны үеэр “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ын дагуу 2 компанид
  • “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд 7 иргэн, 2 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох 
  • Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хяналт шалгалтын мөрөөр илэрсэн зөрчлийн дагуу гурван аж ахуйн нэгжийн банк бус санхүүгийн гадаад валютын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл
  • Хоёр компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх болон ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэж 
  • Хоёр компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх болон хөрөнгө оруулалтын менежентийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус бүр түдгэлзүүлсэн байна.

 

x