Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Монгол орны цаг агаар болон замын нөхцөлд тохируулан тоноглосон гал унтраах 40 машиныг Беларусь улсаас хүлээн авлаа

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын экспортын зээлийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад нийлүүлэгдэж байгаа гал түймэр унтраах, аврах  тусгай зориулалтын 40 автомашиныг хүлээн авах ажиллагаа өнөөдөр Д.Сүхбаатарын талбай дээр боллоо.

Төслийн хүрээнд нийлүүлэгдэж байгаа гал түймэр, унтраах аврах зориулалтын эдгээр автомашинууд нь Монгол орны цаг агаарын эрс, тэс уур амьсгал, газар нутаг, авто замын хүнд нөхцөлд тохируулан нэмэлт тоног, төхөөрөмжөөр тоноглогдсон, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий аврах ажиллагааны багаж, хэрэгсэл суурилуулснаараа онцлог юм.

Гал түймэр унтраах, аврах автомашиныг техник, багаж хэрэгслийн хамт хүлээн авч, нийслэл болон төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад хүлээлгэн өглөө.

Ингэснээр Онцгой байдлын байгууллагын гал түймэр унтраах зориулалтын автомашины хангалт 14.4% хувиар нэмэгдэх юм.

Автомашинуудыг хүлээлгэн өгөх ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, БНБУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Станислав Чепурной, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын даргын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Пожснаб компанийн Засварын албаны дэд захирал Павел Витальевич нар оролцлоо.

Фото
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг