Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсыг ФАТФ-ын "саарал" жагсаалт биш ЕХ-ны "хар" жагсаалтаас гаргасан гэв

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:11 2020/10/07

Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргасан тухай мэдээлэл нь Европын холбооны Хар жагсаалтаас гарсан тухай юм хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Европын Холбооны гүйцэтгэх засаглалын дээд байгууллага болох Евро Комиссоос Монгол Улсыг хар жагсаалтад нэмж оруулах санал гаргаад байсан юм.

Евро Комисс санхүүгийн гэмт хэрэгтэй хийх тэмцэлд ахиц дэвшил гаргасан Босни, Гайана, Лаос, Этиоп, Шри Ланка, Тунис улсуудыг өмнө нь хар жагсаалтаасаа хассан юм байна.

10:57 2020/10/07

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван "Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан шийдвэрийг Европын холбооны Сангийн сайд нар энэ 10 дугаар сарын 6-нд гаргав" гэжээ.

Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан шийдвэрийг Европын холбооны Сангийн сайд нар энэ 10 сарын 6-нд гаргав.

Posted by Enkhtaivan Nyamtseren on Tuesday, October 6, 2020

Энэ талаар ГХЯ-ын хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад "Энэ үнэн. Удахгүй албаны хүн мэдээлэл өгнө" гэв.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам