Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зөвлөгөөн” болно

ikon.mn
2020 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УЕПГ-т

10:00 цагт прокурорын байгууллагын 2020 оны гуравдугаар улирлын хяналтын ажил, олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийнэ. 

“Бишрэлт” зочид буудалд

10:00 цагт “Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын хяналт шалгалтыг бэхжүүлэх нь” хурал болно. 

Батлан хамгаалах яаманд

10:00 цагт "Эрүүл мэндийн үзлэг" зөвлөгөөн болно. 

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Инновац цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал нар Төрийн цахим шилжилтийн хүрээнд УИХ-ын Тамгын газар "Цаасгүй парламент"-д шилжих талаар мэдээлэл хийнэ. 

МУИС-ийн төв байрны урд, Эрдэм цамхагийн 2 давхарт

11:00 цагт ШИНЭН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Сүхбаатарын талбайд

11:00 цагт Монгол, Беларусь улсын Засгийн газрын экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд онцгой байдлын байгууллагад гал унтраах 40 автомашин хүлээлгэн өгнө. 

ЭМЯ-нд 

11:00 цагт коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт Монгол үндэсний хүний эрх иргэдийн хяналтын хороо, Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос “Намууд, Төрийн бус байгууллагууд, хөдөлгөөнүүд, нийт иргэдийг Ард түмний хуралд уриалж хэвлэлийн хурал хийнэ. 

“Blue Sky” зочид буудалд

13:00 цагт “Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зөвлөгөөн” болно. 

Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын үүдэнд

13:30 цагт “Нэхүүл” хөдөлгөөнөөс тус дүүрэгт хууль бусаар олгосон газруудын талаар мэдээлнэ.