2020/10/31
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,851.99₮
B30
УЛААНБААТАР
|
-8°
B30
УЛААНБААТАР
-3°
|
-10°
B30
УЛААНБААТАР
-3°
|
-13°
06:00
S26
-4°
07:00
S29
-5°
08:00
S30
-6°
09:00
S30
-5°
10:00
S32
-4°
11:00
S32
-3°
12:00
S30
-2°
13:00
S30
-1°
14:00
S30
-1°
15:00
S30
-1°
16:00
S30
-1°
17:00
S30
-2°

Apple компани шинэ iPhone танилцуулах өдрөө зарлалаа

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг

Саяхан Apple компани энэ оны шинэ iPhone загвараа танилцуулах өдрийг зарлажээ.

Хүмүүс iPhone 12 гэж албан бусаар нэрлэж буй энэ бүтээгдэхүүнийг аравдугаар сарын 13-ны өдөр буюу ирэх Мягмар гарагт танилцуулахаар болсон байна.

Шинэ загварын iPhone-ийг өндөр хурдны 5G сүлжээнд нийцтэй ажилладаг, iPad Pro төхөөрөмжтэй адил дөрвөлжилсөн хүрээ бүхий хийцтэй, бүх хувилбар нь OLED технологийн дэлгэцтэй гарна гэсэн хүлээлт үүсээд байгаа.

Арга хэмжээг онлайн орчинд зохион байгуулахаар болжээ.

Apple компани шинэ iPhone-оо жил бүрийн есдүгээр сард танилцуулдаг уламжлалтай ч энэ удаа цар тахлын улмаас үйлдвэрлэлийн саатал гарсан тул сар орчмын дараа танилцуулах гэж байна.

 

Арга хэмжээний урилга дээр “Hi, Speed” гэсэн уриа үг бичсэнээс харвал 5G сүлжээнд ажилладаг iPhone танилцуулах нь бараг тодорхой байгаа юм. Мөн долгион хэлбэрийн олон цагираг дүрсэлсэн нь энэ удаа iPhone-оос гадна шинэ аудио бүтээгдэхүүн танилцуулах гэж байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

Тухайлбал Apple анх удаагаа чих бүрэн халхлах хэмжээтэй утасгүй чихэвч танилцуулж магадгүй ажээ.

Энэ удаа Apple компани 5.4 инчээс 6.7 инч хүртэл хэмжээтэй дөрвөн хувилбар iPhone танилцуулна гэсэн таамаг мэргэжилтнүүдийн дунд яригдаж байгаа. 6.7 инч нь iPhone-ий өмнө нь байгаагүй хамгийн том хэмжээ юм. Мөн энэ удаагийн iPhone-ий шинэчлэлт нь 10 жилд нэг удаа тохиох том өөрчлөлт болно гэж зарим судлаачид таамаглажээ.

 

Эх сурвалж: CNET

 

x