Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Орон сууцны долоон давхраас бага насны хүүхэд унах гэж байсныг аварчээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Аврах анги-105 дугаар ангид өчигдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Зүүнхүрээ хотхоны ... дүгээр байрны 7 давхраас бага насны хүүхэд унах гээд байна гэсэн дуудлага иржээ.

Дуудлагы дагуу очиход тус байрны оршин суугч иргэн 8 настай, эрэгтэй хүүхэд гэртээ ганцаараа цоожлогдсон байсныг 8 давхрын айлаас доош аврах олс, шуудаг ашиглан бууж цонхоор дотогш оруулан аюулгүй болгосон байна.  Хүүг Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгчээ.

Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулах, харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээхгүй байхыг анхааруулж байна.

Мөн өчигдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Яармагийн гүүрнээс зүүн тийш Туул голд цогцос байна гэх дуудлагаар очиход 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр сураггүй алга болсон иргэн Э /35 настай/ эмэгтэй нь голын салаанд осолдсон байжээ.

 


Эх сурвалж: НОБГ