Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Баянзүрх дүүргийн угаарын хийн хордлогын түвшинг тогтоожээ

ikon.mn
2020 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Онцгой байдлын газрын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн Засаг даргын Тамгын газар, Тохижилт, нийтийн аж, ахуйн хэлтэстэй хамтран дүүргийн нутаг дэвсгэрт сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг 20 хороонд угаарын хийн хордлогоос үүсэх эрсдлийг тооцох зорилгоор гамшгийн эрсдлийн түргэвчилсэн үнэлгээ хийжээ. 

Үнэлгээг Монгол Улсын Шадар сайдын 2017 оны А/08 дугаар тушаалаар батлагдсан эрсдлийн үнэлгээний аргачлалын дагуу хийж, угаарын хийн хордлогын түвшинг тогтоон, эрсдлийг бууруулах зөвлөмж гаргасан байна. 

Үнэлгээгээр тухайн дүүрэг нь угаарын хийн хордлогоос үүсэх магадлал нь “Ихэнх нөхцөлд тохиолдох магадлалтай”, үр дагавар нь “Маш өндөр” гэж үнэлэгдлээ хэмээн НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээлэв.