Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Малайз улс цагийн дотор $15 саяын үнэтэй жимс хятадуудад заржээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр өмнөд Хятадын Чинжоу боомт хотод болсон Малайзын жимсний баярын үеэр цагийн дотор 300,000 ширхэг дуриан жимс онлайнаар зарагдаж, дээд амжилт тогтоожээ.

Флаш худалдаа нээгдсэнээс хойш яг 50 минут 48 секундын хугацаанд нийт 60 тонн дуриан жимс зарагдаж 61.2 сая малайз ринггитийн ($14.7 сая) орлого оруулсан байна.

Зүүн Өмнөд Азийн орнуудад ургадаг дуриан нь эвгүй үнэртэй ч сайхан амтаараа алдартай жимс бөгөөд сүүлийн жилүүдэд Хятадын зах зээлд эрэлт нь нэмэгдэх болжээ.

Өнгөрсөн онд Хятад улс $1.7 тэрбумын дүнтэй 600,000 тонн дуриан жимс импортлосны $67 саяын дүнтэй 7,700 тонныг нь Малайзаас нийлүүлсэн байна.

Чинжоу хот дахь Хятад-Малайзын аж үйлдвэрийн паркын дэд ерөнхийлөгч Датук Бех Хан Кон цаашдаа Малайз улс жилд $1 тэрбумын дуриан жимс Хятадад нийлүүлдэг болох зорилготой байгааг ярьжээ.

“Бидний судалснаар Малайзын дуриан жимсний амтыг Хятадын хүн амын ердөө 3 хувь нь мэдэрсэн гэсэн тооцоо бий. Дуриан жимс нь манай улсын экспортын томоохон бүтээгдэхүүн болж чадна гэдэгт би итгэлтэй байна” гэж тэр ярьсан байна.

 

Эх сурвалж: thestar.com.my