Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

“Эмнэлгийн зааварлагч бэлтгэх” сургалт эхэллээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Онцгой байдлын ерөнхий газрын Үндэсний аврах бригадаас Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтран зохион байгуулж буй “Эмнэлгийн зааварлагч бэлтгэх” сургалт эхэллээ.

Сургалтад Үндэсний аврах бригад, СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр анги, Зэвсэгт хүчний анги, байгууллагын нийт 64 алба хаагч хамрагдаж байна.

Алба хаагчдад Зэвсэгт хүчний цэргийн сургалт бэлтгэлийн хүрээнд байлдааны болон гамшгийн үед эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх чадвар эзэмшүүлж, эмнэлгийн зааварлагчаар бэлтгэх юм гэж ОБЕГ-ын Үндэсний аврах бригадаас мэдээллээ.