Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Монголбанк есдүгээр сард 2.3 тонн үнэт металл худалдаж авсан байна

А.Намуун, iKon.mn
2020 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Монголбанк 2020 оны есдүгээр сард 2.3 тонн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 17.1 тонн үнэт металл худалдан авжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 6 тонноор өссөн үзүүлэлт юм. 

Монголбанкны нийт худалдан авсан 17.1 тн үнэт металлын 15.4 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.

Харин орон нутгаас буюу Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 123.9 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 154.5 кг үнэт металл худалдан аваад байна. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны хоёр хэлтэс нийт 1.4 тн үнэт металл худалдан авжээ.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 9 дүгээр сард 176,494.48 төгрөг байв.