Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Буухиа автобус явуулж, түгжрэлийг 20-30% бууруулах боломжтой

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатар хотын төвийн бүсийн зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын ачааллыг 20-30% бууруулах зорилго бүхий “Ухаалаг буухиа автобус” системийн судалгааны ажлыг хоёр жилийн өмнө хэсэг найзууд хийжээ. 

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хот тэг зогсолт хийж, замын түгжрэл маш том асуудал болоод байгаа тул тэд өөрсдийн хийсэн судалгааны үр дүн, шийдлийг өнөөдөр олон нийтэд танилцуулсан юм.

 
гэрэл зургийг MPA.mn

Иргэн Д.Эрдэнэцогт "Энэхүү судалгаанд саналаа өгөх хүсэлтийг НИТХ-ын сонгууль болох гэж буйтай холбоотойгоор намуудад тавьж, төлөөллүүдийг нь урьсан хэдий ч нэг ч хүн ирээгүй байна. Одоогийн нийтийн тээврийн гол дутагдал нь өглөө хамгийн их ачаалалтай үед хүртээмжгүй. Өдөр олноороо багширч, орой ажил тарах үед мөн л хүртээмжгүй болчихдог явдал юм.

Тиймээс өглөө, өдөр, орой, үдэш, шөнө гэсэн ачаалалд тохируулан буухиа автобус гаргаж, автобусны тоо, явах цагийг өөрчлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл үүнийг “Ухаалаг буухиа автобус” систем гэж хэлээд байгаа юм. Уг системийг бий болгосноор түгжрэлд орохгүй буцах, дундаа зогсоолгүй учраас хурдан шуурхай иргэдэд үйлчилнэ. 

Ихэнх автобус хотын хамгийн түгжрэлтэй цэгүүдийг дайрч гардаг. Нийслэлийн хэмжээнд өдөрт 500 мянган автомашин явж байгаа. Тэр утгаараа төвийн бүсийн машины хэрэгцээг ангилж харвал,

  1. Тогтсон цагт ажил, сургууль, цэцэрлэгт ирдэг, явдаг төвийн бүсийн зогсоолыг дүүргэдэг машинууд- 45%
  2. Тогтмол цаггүй явдаг автомашин- 25%
  3. Таксинууд- 15%   
  4. Бусад -15%-ийг тус тус эзэлж байна.

Төвийн бүс дэх машиныг цөөлж, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх “Улаанбаатар буухиа автобус” системийн үндсэн зарчим:

  • Бодит хэрэгцээнд тулгуурлана.
  • Хурдан шуурхай хол явах, дамжин суух
  • Цагтаа хөдлөөд цагтаа хүрнэ
  • Хулгайгүй, шахцалдахгүй, хүн бүрд суудал, хүүхдэд ээлтэй, зурагт wifi-тай
  • Өглөөнөөс орой болтол зогсдог машиныг цөөлнө
  • Бодит хэрэгцээнд тулгуурласан шуурхай, бага оврын автобус
  • Иргэдийн халаасыг хоослох биш зардлыг нь бууруулах арга

Мөн автобусны чиглэл, автобус явах цаг, автобусны суудлыг харуулсан Улаанбаатар буухиа автобус системийн апп гаргах хэрэгтэй" гэлээ. 

"Ухаалаг буухиа автобус"-ны /УБА/ системийн давуу тал:

  • Тогтсон цагт төвийн бүс рүү ажил сургуульдаа явдаг машины (45%) тоог бууруулах, улмаар төвийн бүсийн сул зогсоолыг нэмэгдүүлэх
  • Хот доторх нийтийн тээврийн хэрэглээг нэмэгдүүлж, машинуудыг гэрт нь үлдээх
  • Тогтсон цагт хөдөлж, тогтсон цагт хүрнэ. Зорчигчид цагаа тооцоолох боломжтой.

"Ухаалаг буухиа автобус" системийн үндсэн 10 чиглэлийг дараах байдлаар гаргажээ. Тодруулбал, 

  1. Шар хад- ШУТИС /Е март/
  2. Улиастай- Бөхийн өргөө
  3. Ривер гарден-Чойжин ламын сүм
  4. Зайсан- Чойжин ламын сүм
  5. Яармаг- Чойжин ламын сүм
  6. 21-р хороолол- УИД
  7. Баянхошуу- Тэнгис
  8. Долоон буудал- Урлан бүтээх төв
  9. Бэлх- ШУТИС /Е март/
  10. Хотын өнцөг бүрээс ирдэг нийтийн тээврийн машины жолооч нарыг нэгдсэн автобусаар зөөх