Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Вэбсайт болон автоматжуулсан мэдээллийн сан”-гийн нээлт болно

ikon.mn
2020 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн ордонд

09:00 цагт “Уул уурхай ба оюун ухаан-Байгалийн баялгийн өгөөжийг институци болон хүний хөгжилд чиглүүлэх нь” сэдэвт тайлангийн дүгнэлт болон зөвлөмжийн хэлэлцүүлэг болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

10:30 цагт Улаанбаатар хотын төвийн бүсийн зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын ачааллыг 20-30% бууруулах “Ухаалаг буухиа автобус” системийн, судалгааны ажлын тайланг танилцуулна. Урилгаар МАН, АН, МАХН, ХҮН намын иргэдийн төлөөлөгчид нэр дэвшигчдийн төлөөлөл ирж танилцана.

“Холидэй Инн” зочид буудалд /1 давхарт/

10:30 цагт “Вэбсайт болон автоматжуулсан мэдээллийн сан”-гийн нээлт болно. ШӨХТГ, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага, ABLE Soft компани болон хэвлэл мэдээллийн төөлөөлөгчид оролцоно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт Дархан-Уул аймгийн Ардчилсан намаас орон нутгийн сонгуулийн явцын талаар мэдээлнэ.

11:30 цагт Монголын нэгдсэн хөдөлгөөнөөс Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа бохир уснаас тогтсон хиймэл нууранд хийсэн лабораторийн шинжилгээгээр ноцтой дүгнэлт гарсан талаар мэдээлэл хийнэ.

 ГХЯ-нд

11:00 цагт Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсоор айлчлах талаар мэдээлэл хийнэ. 

Сонгинохайрхан дүүргийн  “Нарны Хүүхдүүд” цэцэрлэгт

11:40 цагт “Нарны Хүүхдүүд” хандивын аяны талаар мэдээлэл хийнэ.

Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуульд

14:30 цагт тус сургуулийн захирлын хууль бус үйлдлийн талаар багш, ажилтнууд мэдээлнэ.

Оросын шинжлэх, ухаан соёлын төвд

16:00 цагт “Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидэд ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон” гардуулна.