Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Япон, Өмнөд Солонгос улсууд бизнес аялагчдаа солилцож эхлэхээр болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Япон, Өмнөд Солонгосын засгийн газрууд богино болон урт хугацаагаар зорчих бизнес аялагчдыг солилцож эхлэхээр тохиролцсон тухай Никкэй сонин өнөөдөр мэдээлжээ.

Цар тахал эхэлсэн цагаас хойш хилээ хаагаад байсан хоёр улс эдийн засгаа сэргээхийн тулд ийм арга хэмжээ авахаар болсон байна.

Богино хугацаагаар зорчих бизнес аялагчдыг тусгаарлахгүй бөгөөд зөвхөн коронавирусийн халдваргүйгээ батлах баримт болон аялалын хөтөлбөрөө хилээр нэвтрэхдээ үзүүлэхэд болох ажээ.

Харин урт хугацаагаар зорчих бизнес аялагчид шинжилгээ өгч, хоёр долоо хоног тусгаарлагдах юм байна.

Талууд энэ сард багтаан бизнес аялагчдыг солилцож эхлэхээр болжээ.

Япон улсын засгийн газар одоогоор зөвхөн Сингапур улстай богино болон урт хугацааны бизнес аялагчдыг солилцож байгаа бол Өмнөд Солонгос ийм харилцаа сэргээсэн хоёр дахь улс болох юм.

Одоогоор Япон улс Тайланд, Вьетнам зэрэг дэлхийн есөн оронтой зөвхөн урт хугацаагаар зорчих бизнес аялагчдыг солилцож байгаа ажээ.

 

Эх сурвалж: Nikkei