Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хошин урлагийн салбараас хоёр гавьяат төрлөө

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
www.mpa.mn

Ерөнхийлөгчийн зарлигаар улс орондоо үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст өнөөдөр төрийн дээд, одон медаль шагнал гардуулж өгөв.

Олны танил хүмүүсээс Х-ТҮЦ продакшны захирал, жүжигчин Н.Онон, Маск продакшны захирал, жүжигчин Ж.Мөнхсайхан нарт Гавьяат жүжигчин цол хүртээлээ.

Түүнчлэн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул, улсын хошой аварга малчин С.Чулуунбаатарыг Хөдөлмөрийн баатар цол, тэмдгээр шагналаа.

Дэлхий нийтэд тархсан коронавирусийн халдварын улмаас Үндэсний их баяр наадам, цагаан сарын баяраар төрийн дээд одон медаль, шагнал олгоогүй билээ.

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:

  • Монгол үндэстний уламжлалт мал аж ахуйн соёлыг хөгжүүлэх болон хөдөө аж ахуйн салбарт оруулж буй хувь нэмрийг үнэлж, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын малчин Санзайжавын Чулуунбаатар,
  • Хөдөө орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, мэс заслын шинэ арга технологи нэвтрүүлэх үйлсэд олон жил үр бүтээлтэй ажилласан Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахмад ажилтан Ныгметийн Есей нарт тус тус хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнав.

МОНГОЛ УЛСЫН АРДЫН ЭМЧ ЦОЛООР:

  • Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, мэс заслын шинэ арга технологиудыг практикт нэвтрүүлэх, хойч үеэ сурган хүмүүжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Клиникийн хоёрдугаар нэгдсэн эмнэлгийн дарга Рэнцэнгийн Цэдэн-Иш,

МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ ЦОЛООР:

  • Монгол Улсад чөлөөт бөхийн спортын суурийг тавилцаж, дэлхий нийтэд нэр алдраа дуурсгасан олон арван шилдэг тамирчид төрүүлж, бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, “Хөдөлмөр” нийгэмлэгийн дасгалжуулагч Хангайн Намшир нарыг тус тус шагнав.

Мөн Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн ахмад ажилтан Давхарын Гончигсүрэн,

  • “Эрчмийн ундраа” ХХК-ийн ерөнхий инженер Далхжавын Зоригт,
  • Монголын менежментийн зөвлөхүүдийн холбооны ахлах зөвлөх Готовын Нанзад,
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн усны асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Цэдэнгийн Сосорбарам,
  • “АПУ” ХК-ийн гүйцэтгэх захирал Цэвээнжавын Эрдэнэбилэг,

Монгол Улсын гавьяат багш цолоор “Монгол хурандаа” нийгэмлэгийн тэргүүн Чойжавын Баатар,

  • Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн багш Хорлоогийн Батмөнх,
  • Увс аймгийн Улаангом политехникийн коллежийн захирал Цэвээний Баянсан,
  • Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн захирал Шоовдойн Болдбаатар,
  • Дундговь аймгийн Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Монхорын Гаамаа,
  • “Манай гэр бүл” нийгэмлэгийн зөвлөх Намжилын Гаамаа,
  • Төв аймгийн Лүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Цэрэндоржийн Гомбо,
  • Монгол Улсын консерваторийн багш Ширнэнгийн Дуламсүрэн,
  • Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Сангидоржийн Луумаа,
  • Монгол Улсын боловсролын их сургуулийн ахмад багш Цэдэнжавын Маам,
  • Төв аймгийн Цээл сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Зундуйн Намнансүрэн,
  • ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн багш Найдандоржийн Нямжав,
  • Хөвсгөл аймгийн Галт сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Сампилын Пүрэвжав,
  • Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын “Номгон” ахлах сургуулийн ахмад багш Готовын Содном,
  • Нийслэлийн Баянгол дүүргийн 96 дугаар цэцэрлэгийн ахмад багш Бадгарын Цэдэвсүрэн,
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын 73 дугаар сургуулийн захирал Чилхаажавын Чанцал,
  • Завхан аймгийн Тэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Бадамын Энхбаяр,

Монгол Улсын гавьяат барилгачин цолоор “Ариун-Очир” ХХК-ийн ерөнхий захирал Цагаанайн Зулхүү,

  • Баян-Өлгий аймгийн “Көшелик” ХХК-ийн захирал Хабылын Мүпти,

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор Монголын байт харвааны холбооны дэргэдэх өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч Натжавын Дариймаа,

  • Монголын үндэсний сурын холбооны дасгалжуулагч Батдалайн Өлзийдэлгэр,
  • Монголын үндэсний сурын холбооны дасгалжуулагч Дашийн Санжаасүрэн,

Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор Чөлөөт уран бүтээлч, дуучин Төмөрийн Батсайхан,

  • “Маск” продакшны жүжигчин Жижирдоогийн Мөнхсайхан,
  • “Икс Түц” продакшны захирал Нанжидын Онон,

Монгол Улсын гавьяат малчин цолоор Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын малчин Чойнжоогийн Цоггэрэл,

Монгол Улсын гавьяат механикжуулагч цолоор Сэлэнгэ аймгийн “Баян шинэ зам” ХХК-ийн зөвлөх Лувсаншаравын Жалхар,

Монгол Улсын гавьяат тамирчин цолоор Монголын Ширээний теннисний холбооны тамирчин Тогосын Болд,

Монгол Улсын гавьяат тээвэрчин цолоор Ховд аймгийн “Зорчигч тээвэр” ХХК-ийн захирал Лхаасүрэнгийн Ганболд,

Монгол Улсын гавьяат хуульч цолоор Монгол Улсын ерөнхий прокурорын газрын ахмад ажилтан Бүрэнтөгсийн Галдаа,

Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын ЭМТ-ийн их эмч Гончигийн Байгалмаа,

  • Дорнод бүсийн оношилгоо эмчилгээний төвийн мэс заслын зөвлөх эмч Сосорбарамын Ганбат,
  • Улсын гуравдугаар төв эмнэлгийн судасны ангиографийн эмч Зундуйн Лхагвасүрэн,
  • Хөвсгөл аймгийн “Оточ” эмнэлгийн их эмч Дандарын Мягмар,
  • Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч Чойжингийн Оюунчимэг,
  • Өмнөговь аймгийн “Нинж-Ачлал” эмнэлгийн хүүхдийн эмч Рашбудын Тунгалаг,
  • АШУҮИС-ийн багш Авирмэдийн Эрдэнэбилэг,

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Монголын үндэсний сурын холбооны хүндэт ерөнхийлөгч Сэдэдийн Батхуяг,

  • Монголын үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэгч Нордовын Баярмаа,
  • Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ахмад настан Хувцагааны Сансалмаа,

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн дуу хөгжмийн багш Шинэнбалжийн Батсайхан,

  • Дорноговь аймгийн “Саранхөхөө” театрын ерөнхий удирдаач Буяндэлгэрийн Мөнгөн-Өлзий,
  • Чөлөөт уран бүтээлч, барималч Аюурзанын Очирболд,
  • Ховд аймгийн Хөгжимт драмын театрын ерөнхий удирдаач Нацагийн Цолмон,
  • Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, хөгжмийн зохиолч Гомбын Эрдэнэчулуун,

Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Дотоодын цэргийн 805 дугаар ангийн харуулчин, ахлагч Дашбямбын Бямбадагва,

  • ЦЕГ-ын Автобаазын жолооч, ахлагч Намхайдагвын Ганхуяг,

Монгол Улсын Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор Баян-Өлгий аймгийн Толбо сумын ахмад настан Хахарманы Минат,

Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан цолоор Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын “Загийн говь” хоршооны захирал Баасанжавын Мөнхөө,

  • Баян-Өлгий аймгийн “Цамбагарав” ХХК-ийн захирал Хахсатын Саясат,

Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор “Ач” анагаах ухааны их сургуулийн ахлах багш Жанцандоогийн Батаа,

  • Ховд аймгийн “Эрүүл заяа” ТББ-ийн тэргүүн Бэгзийн Жамсран,
  • Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дарга Цэгмидийн Пүрэвдаш,

Сүхбаатарын одонгоор Прокурорын байгууллагын ахмад ажилтан Бат-Очирын Цэрэнбалтав нарыг тус тус шагналаа.

 

ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг