Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп эмнэлгээсээ түр гарч, дэмжигчидтэйгээ мэндчилжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Ням гарагийн үдээс хойш АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн хэвтэж буй Уолтер Рид эмнэлгийн гадна автомашинтай гарч ирээд тэнд цугларсан дэмжигчидтэйгээ мэндчилсэн байна.

Энэ нь тэнд цуглараад байсан Трампыг дэмжигчдийн хувьд гэнэтийн үйл явдал болжээ.

Амны хаалт зүүсэн Трамп хар өнгийн Chevrolet Suburban загварын автомашины дотроос хүмүүс рүү даллан мэндчилж байв.

Дараа нь тэр твиттер хуудсаараа видео мэдэгдэл цацсан юм. “Энэ бол миний хувьд маш сонирхолтой аялал байлаа. Би Covid өвчний талаар ихийг ойлгож мэдлээ. Сургуульд суралцсан мэт боллоо. Энэ бол онолын хичээл биш, бие дээрээ мэдэрсэн хичээл байлаа” гэж Трамп уг мэдэгдэлдээ өгүүлжээ.

Өчигдөр өглөө Цагаан ордны эмч нар сэтгүүлчидтэй уулзахдаа ерөнхийлөгчийн эрүүл мэнд мэдэгдэхүйц сайжирч байгаа тул удахгүй эмнэлгээс гаргах боломжтой тухай мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж: Associated Press