Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Японы “Kenzo” брэндийг үүсгэн байгуулагч коронавирусийн халдвар авсны улмаас 81 насандаа таалал төгсжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Японы хамгийн алдартай загвар зохион бүтээгч, “Kenzo” брэндийг үүсгэн байгуулагч Кензо Такада коронавирусийн халдвар авсны улмаас Ням гарагт Парис хотноо нас баржээ.

Тэрбээр энэ жил 81 нас хүрээд байсан юм. Такада одоогоос 50 жилийн өмнө Парис хотод анхны загваруудаа үзүүлж байжээ.

Тэрбээр өөрийн брэндийг Францын LVMH группт зарснаасаа хойш зургаан жилийн дараа 1999 онд хувцас загварын ертөнцөөс зодог тайлж байв.

Такада 1965 онд эх орноосоо усан онгоцоор Марсейль хотод ирээд шууд Парисыг зорьж байсан гэдэг. Тэрбээр эхэндээ түр хугацаагаар саатах төлөвлөгөөтэй байсан ч сүүлдээ Парис хотод суурьшин амьдрах болжээ.

Такада 1970 онд эмэгтэй хувцасны анхны коллекц, 1983 онд эрэгтэй хувцасны анхны коллекцоо тус тус гаргаж, 1988 онд үнэртний “Kenzo” брэндээ зах зээлд танилцуулж байв.

Түүний зохион бүтээсэн загварууд өвөрмөц цэцгэн хээгээрээ ялгардаг байжээ.

 

Эх сурвалж: AFP