Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

ХҮН Үндсэн хуулийн цэцэд хандаж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Хөдөлмөрийн Үндэсний Намын төлөөлөл Үндсэн хуулийн цэцэд хандаж хандаж байна. 

Тус намаас нийслэлийн ИТХ-д нэр дэвшсэн 27 хүнийг Нийслэлийн сонгуулийн хороо бүртгэх шийдвэр гаргасан. Гэвч нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулахын өмнөх өдөр Захиргааны хэргийн шүүхээс Нийслэлийн сонгуулийн хорооны дээрх шийдвэрийг түдгэлзүүлэх захирамж гаргасан юм. 

Улмаар тус намаас нийслэлийн ИТХ-д нэр дэвшихээ илэрхийлээд байсан 27 хүн нэр дэвшигчийн үнэмлэхээ авч чадсангүй. 

Захиргааны журмаар гаргасан маргааныг 30 хоногийн хугацаанд хянан шийддэг. Гэтэл энэ хугацаанд ИТХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусч, санал авах өдөр ч өнгөрөх юм. Тиймээс ХҮН-ынхан өчигдөр Сүхбаатарын талбайд цуглан уг маргааныг маш яаралтай шийдэж өгөхийг шаардсан билээ. 

Тэд өнөөдөр Захиргааны хэргийн шүүхийн захирамж Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/watch/?v=1434212276968219

 

Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу сонгуультай холбоотой бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв