Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Нийгмийн хоёр тогтолцоонд амьдарсан хагас зууны амьдрал

Т.Саран, iKon.mn
2020 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Доктор, профессор Л.Энхтайван хагас зууныг хамтдаа өнгөрүүлсэн хань болон туулсан амьдралынхаа дурсамжаар жигүүрлэсэн “Үргэлж хамтдаа“ номоо гаргажээ.

Тэрээр Улаанбаатар хотод төрж өссөн 1950-1960 оныхон гэгдэх жирийн сэхээтэн гэр бүлд төрсний хувьд социалист нийгэм гэх 1950 -1990 онд хэрхэн сурч, ажил, амьдралын гараагаа эхлүүлсэн, тэрчлэн хоёр Герман улсад сурч амьдарч байснаа өөрийн жишээн дээр тодорхой тоо баримт, зураг материалд тулгуурлан харьцуулан бичсэн байна.

Уншигчид, ялангуяа залуучуудад өнгөрсөн цаг үеийн талаар үнэн зөв,бодит мэдээлэл өгөхийг гол зорилгоо болгожээ.

“Үргэлж хамтдаа“ номыг Хүүхдийн номын сан, Үндэсний төв номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит номын сан, М.Горькийн нэрэмжит номын сан, Төрийн ордон дахь УИХ-ын номын сан, МУИС-ийн номын сан зэрэг номын сангаас авч болох юм байна.