Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Доржханд: Залуус эсэргүүцлээ илэрхийлсний дүнд ХҮН дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцох эрхээ авлаа

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "УИХ-ын намрын чуулганаар 122 асуудал хэлэлцэх жагсаалт батлагдсан. Монгол Улсын эдийн засаг хүнд байдалтай байна. Төсвийн алдагдлыг бууруулах чиглэлээр Засгийн газар Төсвийн тухай хуулиа оруулж ирсэн байх гэж найдаж байна. Харин өрийн дахин санхүүжилтийг сая дахин хийсэн байна. Эдийн засгийн хүндрэлтэй үед өндөр хүүг багаар сольсон нь сайн зүйл. Харин цааш нь өрөө хэрхэн удирдах вэ гэдгийг Засгийн газраас байр суурийг нь тодорхой асуух шаардлагатай байна. 

Өнөөдрийн тулгамдаад байгаа нэг асуудал байна. Монгол Улс ардчилсан сонгууль хийх боломжгүй болчихоод байна. Өчигдрийн байдлаар Захиргааны хэргийн шүүхийн нэг шүүгч нэг намын үйл ажиллагааг цаашлаад бүхэл бүтэн сонгуулийн үйл ажиллагааг гацааж байна. Цаашдаа Монгол Улсад ардчилал байх уу үгүй юу гэдэг асуултын тэмдгийн өмнө бид ирчихээд байна. 

Өчигдөр олон залуу эсэргүүцлээ илэрхийлсний дүнд Хөдөлмөрийн Үндэсний Нам дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцох эрхээ авлаа. Харамсалтай нь нийслэлийн сонгууль оролцох эрх нээгдсэнгүй. 

Бид хэсэг гишүүдийн хамтаар Шүүхийн шинэчлэлийн хуулийн төслийг маргааш өргөн барих болно. Хөдөлмөрийн үндэсний намын тухайд Үндсэн хуулийн цэцэд, шүүгчид хариуцлага тооцдог байгууллагад тус тус хандаж байгаа" гэв.