Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

ТЦА: Өнөөдөр 09:00 цагийн байдлаар хаагдсан зам, даваа байхгүй

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Их хэмжээний нойтон цас орж, гулгаа үүссэнээр орон нутгийн замын хөдөлгөөнд өчигдөр саад учирсан. Тиймээс өчигдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумаас Улаанбаатар хотын чиглэлийн автозамд халтиргаа, гулгаа үүссэн тул гарах хөдөлгөөнийг түр хориглоод байв. Мөн Улаанбаатар-Дархны замыг түр хугацаанд хаасан байсныг нээж, хөдөлгөөнийг үргэлжлүүлж эхэлжээ. 

"Өнөөдөр 09:00 цагийн байдлаар замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Хаагдсан зам, даваа байхгүй байна" хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

Иргэд, жолооч та бүхэн хол замд явахдаа дулаан хувцаслаж, авто машиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгахыг сэрэмжлүүлж байна.