Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: 60-аас дээш насны 232 мянган ахмадын 16 хувь нь хөдөлмөр эрхэлдэг

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Жил бүрийн 10 дугаар сарын 1-нийг Монгол Улс Ахмадын өдөр болгон тэмдэглэдэг.

Тус өдрийг тохиолдуулан Үндэсний Статистикийн хорооноос ахмадуудтай холбоотой зарим тоон мэдээллийг бэлтгэжээ.

Монгол Улсад оршин суугаа хүн амын 7.3 хувь буюу 232 мянга нь 60-с дээш насны ахмадууд байна. Тэдний 41 хувь нь эрэгтэй, 59 хувь нь эмэгтэй.

Нийт ахмадын 69 хувь нь хот болон аймгийн төвд амьдардаг бол үлдсэн 31 хувь нь сумын төв болон хөдөө амьдардаг. Мөн нийт ахмадын 40 хувь нь тэтгэврийн зээлтэй байна.

 

 

Эх сурвалж: ҮСХ