Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баттулга: Юун яасан архины савлагаа, дээлийн хээ, Кембриж. Үүнээс илүү нэн яаралтай хэлэлцэх асуудлууд байна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2020 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/2788991398011571/

Намрын чуулганы нээлтээ хийсний дараа УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Түүний дараа Эдийн засаг, Хууль зүйн байнгын хороод хуралдахаар хуваарь гаргажээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганыг нээсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэв. 

Тэрбээр орон нутаг дахь төсвийн үр ашиггүй зарцуулалттай холбогдуулан гишүүдэд хатуухан үг хэлсэн юм. "Та бүхэн ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг батлахдаа 4.8 их наядын алдагдал тусгасан. Төсөвт ийм хүйтэн сэтгэлээр хандаж байгаа чинь доод шатандаа төсвийг үр ашиггүй зарцуулах шалтгаан болж байна" гэв. 

Мөн "Юун яасан архины савалгаа, юун дээлийн хээ, юун Кембриж. Үүнээс илүү нэн яаралтай хэлэлцэх асуудлууд байна" хэмээн шийдэх ёстой чухал асуудлаа эрэмбэлэх шаардлагатай байгааг анхааруулав.