Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Кэй Ай Ди Си ТББ(KIDC) “Хүрээлэн буй орчны эрүүл мэндийн талаарх ойлголтыг сайжруулах хөтөлбөр”-ийн хүрээнд СХД-ийн ЕБ-ын 3 сургуульд эд матeриалын дэмжлэг үзүүллээ

ikon.mn
2020 оны 9 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

Хөгжлийн хамтын ажиллагааг төлөөлөн хэрэгжүүлэгч байгууллага болох БНСУ-ын олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны төв (KIDC) нь  БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-тай хамтран “Монгол улсын хүрээлэн буй орчны эрүүл мэндийн талаарх ойлголтыг сайжруулах зорилготой ТББ-ын СДА томилох хөтөлбөр”-ийн хүрээнд УБ хотын СХД-ийн ЕБ-ын 42, 105, 107-р сургуулиудад Хүрээлэн буй орчны эрүүл мэндийн талаарх ойлголтыг сайжруулахад зориулсан эд материалыг энэ сарын 29-ны өдөр хандив болгон  гардуулан өгсөн байна. 
KIDC-гын монгол дахь төлөөлөгчийн газар нь Сайн дурын багынхныхаа төлөвлөж байсан ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, тус сургуулиудын “Эко-Бүлгэм”-ийн ангийг тохижуулахад зориулж эд материал, ангилан хаях хогийн савыг гардуулан өгөх арга хэмжээг сургууль тус бүр дээр зохион байгуулсан байна. Тус сургуулиудын “Эко-Бүлгэм”-үүд нь үйл ажиллагаагаа байнгын явуулдаг бөгөөд KIDC-гын зүгээс эдгээр дугуйлангуудын үйл ажиллаагааг идэвхижүүлэх, цаашид хэрэгжүүлэх боломжтой зайны сургалтанд зориулж тоног төхөөрөмж болон эд материалыг хандивласан юм. Сургуулиудын “Эко-Бүлгэм”-ийн ангид тус бүр 100 орчим сурагч хичээллэх боломжтой, ангилан хаях хогийн савыг багш ажиллагсад, сурагчид нийлээд 2400 орчим хүн ашиглах төлөвтэй байна. 
Хандивийн арга хэмжээнд  СХД-ийн 42-р сургуулийн захирал Ц. Даваадоо, 105-р сургуулийн захирал Г. Чимгээ, 107-р сургуулийн захирал Ш. Цэрэннадмид, тус сургуулиудийн багш, сурагч нийт 78 хүн оролцсон юм. Тус сургуулиудын захиралууд KIDC –гаас хандивлаж буй эд материал нь “Эко-Бүлгэм”-ийн сурагчид төдийгүй сургуульд олон янзын үйл ажиллагаа зохион байгуулахад ашиглах боломжтой болж байгааг онцлон, мөн сургуулийнхаа сурагчидын хүрээлэн буй орчны талаарх ойлголтыг дээшлүүлж, хогыг ангилан хаяж сурах  дадлыг хэвшүүлэх болно гэж хэлэв. 
Мөн өнгөрсөн 7-р сард тус байгууллагын хандивласан “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэхэд зориулсан эд материал сургуулийн дотоод ариун цэвэр, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд нэмэр болж буйг дурдаад, талархаж буйгаа илэрхийлэн, цаашдын хамтын  үйл ажиллагаанд их найдвар тавьж,  хамтын харилцаагаа илүү гүнзгийрүүлэн хадгалж үлдэхийг хүсч буйгаа илэрхийлсэн байна.

 

KIDC энэ 10 сард болох “Бүх нийтээрээ мод тарих үндэсний өдөр”-ийг угтан тус сургуулиудын  багш, сурагчидтай хамтран мод тарих өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа бөгөөд, Монгол улсын цөлжилт, мод тарихын ач холбогдлын талаарх видео хичээлийг тус сургуулиудын сурагчидад зориулан хийж, мод тарих өдөрлөгөөр дамжуулан сургуулиудтай хамтын харилцаагаа илүү баттайгаар бэхжүүлэх төлөвтэй байна.

KIDC нь  БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-тай хамтран 2018 оноос Лаус улсад“Бинтений бага үндэстэний хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ашгийг сайжруулах хөтөлбөр”, 2019 оноос Монгол улсад “Хүрээлэн буй орчны талаарх эрүүл мэндийн ойлголтыг сайжруулах зорилгоор сайн дурын ажилтан томилох хөтөлбөр”, “Монгол улсын өсвөр насныхан, залуучуудын гарааны бизнес эрхлэх  боломжын хүрээнд  IT технологи ур чадварыг сайжруулахад хувь нэмрээ оруулан, чадварлаг дэлхийн хэмжээний  боловсон хүчинг бэлтгэн гаргах зорилгоор СДА томилох хөтөлбөр”, Танзани улсад “Хүүхэд, эмэгтэйчүүдин эрх ашгийг сайжруулах зорилгоор ТББ-ын СДА томилох хөтөлбөр” Өсвөр үеийнхэнд зориулсан STEM сургалтын төслийн СДА томилох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байсан, үүнээс гадна гадаад, дотоодын албан  ёсны тусламжийн хөтөлбөр, эрдэм шинжилгээний судалгаа, сургалтын хөтөлбөр зэрэг олон янзын хөгжлийн хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.