2020/10/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,852.33₮
B30
УЛААНБААТАР
|
-7°
B30
УЛААНБААТАР
|
-10°
B30
УЛААНБААТАР
|
-8°
23:00
S31
-7°
00:00
S31
-7°
01:00
S31
-8°
02:00
S31
-8°
03:00
S31
-8°
04:00
S31
-8°
05:00
S31
-8°
06:00
S31
-9°
07:00
S31
-9°
08:00
S32
-9°
09:00
S32
-7°
10:00
S32
-4°

В.Г.Мартынов: Монголын хийн салбарын мэргэжилтэнг бэлтгэхэд бэлэн байна

ikon.mn
2020 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа И.М.Губкины нэрэмжит Оросын Газрын тос, байгалийн хийн Их сургууль (Үндэсний судалгааны Их сургууль)-ийн ректор  В.Г.Мартыновтой 2020 оны 9 дүгээр сарын 29-нд уулзаж, үндэсний мэргэшсэн боловсон хүчин тус сургуульд бэлтгэх асуудлаар ярилцав.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өнгөрсөн оны 12 дугаар сард ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр байгуулсан Санамж бичгийн дагуу ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжуулан барих төслийн судалгаа хийх, бэлтгэл хангах ажил амжилттай өрнөж байгааг Элчин сайд Д.Даваа тэмдэглээд, уг бүтээн байгуулалт, түүний ашиглалтын үйл ажиллагаанд оролцох Монголын үндэсний инженер, техникийн ажилтан, мэргэшсэн ажилчдыг тус сургуульд бэлтгэхтэй холбогдуулан ойрын хугацаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар санал солилцлоо.

Монголын газрын тосны салбарын 137 мэргэжилтэн, 6 эрдэмтэнг бэлтгэсэн гэж И.М.Губкины нэрэмжит Оросын Газрын тос, байгалийн хийн Их сургуулийн ректор В.Г.Мартынов тэмдэглээд Монголын хийн салбарын мэргэжилтэнг бэлтгэхэд бэлэн байна гэдгээ мэдэгдэв.

 


Эх сурвалж: ГХЯ

x