Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Аравдугаар сарын 3-4-нд “Учиртай гурван толгой” дуурь, “Үйлийн гурван толгой” балет үзэгчдээ хүлээж авна

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр аравдугаар сарын 3-4-нд “Учиртай гурван толгой” дуурь болон “Үйлийн гурван толгой” балетаар  тоглолтын 58 дахь улирлаа нээх гэж байна.

Шинэ улирлын нээлт болох гэж буйтай холбогдуулан энэ улиралд ямар бүтээлүүд тоглох, цаашдын уран бүтээлийн төлөвлөгөөний талаар хэвлэлийн хурал хийлээ. 

ДБЭТ-ын ерөнхий захирал Ц.Түвшинтөгс "Энэ улирлын онцлог нь өөрийн үндэсний сонгодог бүтээлүүдийг үзэгчдэд хүргэхээр төлөвлөж байна. Ахмадууд маань жил бүр "Учиртай гурван толгой" дууриар улирлаа нээж, хаадаг байсан уламжлалтай. Энэхүү уламжлалыг эвдмээргүй санагддаг. Учир нь эдгээр нь Монголын өв уламжлал, ёс заншлыг өгүүлсэн шилдэг уран бүтээл юм. Манай урын санд дуурь, балет гээд 150 гаруй бүтээл бий. 

Мөн бид судалгаанд суурилан уран бүтээлүүдээ тайзнаа тавихаар төлөвлөсөн. Манай театрын маркетинг судалгааны алба сүүлийн 20 жилд манай улсад болон олон улсад тоглогдсон сонгодог бүтээлүүд, үзэгчдийн судалгааг хийсэн. Үүнд түшиглэн уран бүтээлийн хуваарийг гаргаж байх болно. Өмнө нь бүтэн жилээр нь хуваариа төлөвлөдөг байсан бол энэ жилээс эхлэн гурван сараар гаргадаг болсон. Үзэгчдийн сэтгэл ханамжийг судалгааг ч хийсэн" гэлээ.

Тоглолтын 58 дахь улирлын нээлтийн үйл ажиллагааны тоглолтын Удирдаачаар УГЗ Ц. Мөнхболд туслах найруулагчаар МУГЖ Х.Гэрэлчимэг, хөтлөх найруулагч МУСТА Б.Туул нар ажиллана.

"Учиртай гурван толгой" дуурийн дүрүүдэд:

  • Юндэн (Жирийн ард) - Л.Бүүвэйбаатар,
  • Нансалмаа (Юндэнгийн сүйт бүсгүй) - Ш.Наранчимэг МУСТА ,
  • Хоролмаа (Юндэнд сэтгэлтэй бүсгүй) - С.Мөнгөнцэцэг
  • МУГЖ, Балган (Хошуу ноён)-О.Хүрэлбаатар МУСТА,
  • Худалдаачин - Э.Отгонбат,
  • Дууч - Б.Мөнхбаатар МУГЖ,
  • Ц.Мөнхболд УГЗ,
  • Хуурч - Ард өвгөн - Ө.Цэрэнчунт МУСТА,
  • Замын тосуул-Д.Эрдэнэ-Очир СТА,
  • Б.Алтанхуяг МУСТА,
  • Бүүвэйч-Г.Доржхорол МУГЖ,
  • Согтуу ноён - М.Даваадорж МУСТА,
  • Балганы дагуулууд- С.Бат-Эрдэнэ СТА, Л.Болдцэрэн, Б.Монголхүү, Г.Дашчанрав, Э.Мөнхтөр,
  • Хатад -Г.Энхцэцэг МУСТА, Ж.Иймаа,
  • Лам - Н.Төмөрсүх МУСТА,
  • Юндэнгийн дагуулууд - Э.Амарсайн, Б.Энхсайхан МУСТА, УДБЭТ-ийн найрал дуучид, Симфони найрал хөгжимчид оролцоно.

 "Үйлийн гурван толгой" балетын дүрүүдэд:

  • Юндэн (Жирийн ард) -А.Эрдэнэболд МУСТА,
  • Нансалмаа (Юндэнгийн сүйт бүсгүй) - Б.Саруул МУСТА,
  • Хоролмаа (Юндэнд сэтгэлтэй бүсгүй)- Б.Баасансүрэн МУСТА,
  • Балган (Хошуу ноён)-Э.Эрдэнэжаргал МУСТА,
  • Ноён-М.Од МУСТА,
  • Хатан-Э.Ууганцэцэг,
  • Өвгөн сахиул-С.Ганбат МУСТА,
  • Бор охин-Ч.Дүүрэнжаргал,
  • Худалдаачин-Т.Хан-Очир, УДБЭТ-ийн балетын жүжигчид оролцож, Симфони найрал хөгжимчид хөгжимдөнө

Тасалбар суудлын зэрэглэлээс хамааран 10-30 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдана.

Дуурийн тасалбарыг энд, балетын тасалбар захиалах бол энд дарна уу.