2020/10/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,852.33₮
B30
УЛААНБААТАР
|
-3°
B30
УЛААНБААТАР
-1°
|
-8°
B30
УЛААНБААТАР
|
-10°
13:00
S32
14:00
S32
15:00
S32
16:00
S30
17:00
S30
18:00
S29
19:00
S29
20:00
S29
21:00
S29
22:00
S29
23:00
S29
00:00
S29
-1°

Мэтгэлцээний үеэр Дональд Трамп холбоотноо хэлмэгдүүлэв

Т.Давааням, ikon.mn
2020 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг

Өнөөдөр болж өнгөрсөн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний халз мэтгэлцээний үеэр ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн чухал холбоотон улс Энэтхэгийг хэлмэгдүүлжээ.

Өрсөлдөгч Жо Байден нь түүнийг коронавирусийн цар тахалд 7 сая гаруй иргэнээ өвчлүүлж, 200,000 гаруй хүний амийг золиосолсонд буруутгаж байгаа.

Харин Трамп өнөөдөр өөрийгөө өмөөрөхдөө “Та нар тоо баримт ярихдаа Хятадад хэдэн хүн нас барсныг, Орост хэдэн хүн амиа алдсаныг, Энэтхэгт хэдэн хүн эндсэнийг хэлж чадахгүй байгаа шүү дээ. Эдгээр орнууд нарийн тоо баримтаа нууцалж байна” гэж хэлжээ.

Тэрбээр өөрийгөө арга хэмжээ аваагүй бол АНУ-д олон сая хүн амиа алдах байсныг ярьсан юм.

АНУ-ын удирдагчид янз бүрийн асуудалд Хятад, Орос улсуудыг буруутгаж, шүүмжлэх явдал түгээмэл байдаг. Харин Ази тив дэх өөрийн чухал холбоотон Энэтхэгийн талаар сөрөг зүйл ярих нь ховор юм.

Үндсэрхэг үзлээрээ ижилсдэг Дональд Трамп, Нарендра Моди нар жилийн өмнө анх Цагаан ордонд уулзаж, дараа нь энэ оны хоёрдугаар сард Дели хотод уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх алхмуудыг хийсэн юм.

Нөгөө талаар АНУ, Энэтхэг улсууд батлагдсан коронавирусийн халдварын тохиолдлоор дэлхийд нэг, хоёрдугаар байруудад бичигдэж байна. Өнөөдрийн байдлаар АНУ-д 7.2 сая орчим хүн өвчилж, 200,000 гаруй хүн нас бараад байгаа бол Энэтхэгт 6.1 сая хүн халдвар авч, 100,000 шахуу хүн нас баржээ.

Энэтхэгт вирусийн тархалтын хурд маш өндөр байгаа бөгөөд сүүлийн 24 цагийн хугацаанд 80,472 тохиолдол бүртгэгдсэн байна.

 

Эх сурвалж: AFP

 

x