Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 15 улсаас 216 гадаад иргэн Монголд ирсэн"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор өчигдөр 216 гадаадын иргэн иржээ.

"Тэдгээр гадаад иргэдийг тусгай үнээр байрлуулж байгаа"

Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "УОК-ын гуравдугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр Монгол Улсын хилээр нэвтрүүлэх боломжтой гадаадын иргэдийг нарийвчлан тодорхойлж өгсөн.

Үүнд,

  • Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон гадаад улсын иргэн, тэдний үр хүүхдүүд, 
  • Монголд үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, дипломат төлөөлөгчийн ажилтнууд, тэдний гэр бүл
  • Монгол Улсад байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн зэрэг багтана.

Энэ хүрээнд УОК-ын даргаас зөвшөөрөл авсны дагуу есдүгээр сарын 29-ний өдөр Сөүл хот руу тусгай үүргийн инслэг үйлдэж зөвхөн гадаад улсын иргэдийг авчирсан. Уг нислэгээр 15 улсын 216 иргэн Монгол Улсад ирээд байгаа.

Олон нийтийн сүлжээнд энэ талаар буруу ташаа мэдээлэл явж байгааг цаг тухайд нь залруулсан.

Дахин хэлэхэд, тухайн нислэгээр ирсэн гадаад иргэд бүгдээрээ Монгол Улсад ажилладаг, байнгын оршин суух зөвшөөрөлтэй.

Мөн дээрх нислэгээр ирсэн гадаад иргэдийг тусгаарлаж буй зочид буудлууд нь Монгол Улсын иргэдийг тусгаарладаг байрнаас арай өөр. Тодруулбал, тэдгээр иргэдийг тусгай үнээр байрлуулж байгаа юм" гэв.

"Улс хооронд зорчих хязгаарлалт дэлхий даяар хэвээр байна"

Үргэлжлүүлэн "Дэлхий даяар коронавирусийн хоёр дахь давалгаа эхэлсэн гэх мэдээлэл тархаж байна. Хөл хориогоо цуцалсан зарим улс орон ч буцаагаад дэглэмээ чангатгаж эхэлсэн.

Тиймээс хилийн чанадад байгаа манай иргэд анхаарал болгоомжоо дээшлүүлж, хувийн аюулгүй байдлаа сахин эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байж, тухайн улс орноос тогтоосон горим, заавар зөвлөмжийг дагахыг уриалж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 88 улс олон нийтийн болон сургуулийн үйл ажиллагаагаа зогсоосон бол 57 улс дотоодын хөдөлгөөндөө хязгаарлалт тогтоосон байна.

Мөн 108 улс гадаад улстай хилээ хэсэгчлэн болон бүрэн хаасан бөгөөд улс хооронд зорчих хязгаарлалт дэлхий даяар хэвээр байна" гэдгийг нэмж хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/711229309602650